Сүүлд нэмэгдсэн үгс


БҮТЭМ
ᠪᠦᠲᠦᠮ
buetuem

бүтмээр төлөвтэй.

БҮТЭЛТЭЙ
ᠪᠦᠲᠦᠯ ᠲᠡᠢ
buetuel tei
  1. бүтэхдээ хялбар, бүтэл сайтай; 2. бүтэмж сайтай, чадвар сайтай.
БҮТЭЛГҮЙ
ᠪᠦᠲᠦᠯ ᠦᠭᠡᠢ
buetuel uegei
  1. бүтэл муутай; бүтэлгүй үйл; 2. бүтэмжгүй, чадвар муутай; бүтэлгүй хүн.*
БҮТЭЛ
ᠪᠦᠲᠦᠯ
buetuel

бүтэх явц, бүтэмж, ажил бүтэл муутай байна.

БҮСТЭЙ
ᠪᠦᠰᠡᠲᠡᠢ
buesetei

эрэгтэй; бүстэй хүн; бүстэй хүүхэд

БҮСРЭГ
ᠪᠦᠰᠦᠷᠤᠭ
buesuerug

бүсрэг яр улайлцан барзайж гарах яр.

БҮСЛҮҮРЛЭХ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦᠷᠯᠡᠭᠦ
bueseleguerlegue

бүслүүрдэх.

БҮСЛҮҮРДЭХ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦᠷᠳᠡᠭᠦ
bueseleguerdegue

бүслүүрээр ороож бэхлэх.

БҮСЛҮҮР
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦᠷ
bueseleguer
  1. юмыг тойруулан бэхэлсэн зүйл; хувингийн бүслүүр; гэрийн бүслүүр; 2. хил хязгаартай хэсэг зурвас газар бүс.
БҮСЛҮҮЛЭХ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦᠯᠭᠦ
bueseleguelgue
  1. бүслэхийн үйлдүүлэх хэв; 2. бүслэгдэх.
БҮСЛЭХ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦ
bueselegue
  1. бүсийг биедээ ороон бэхлэх, уях; дээлээ өмсөн, бүсээ бүслэв; 2. юмыг тойрон хороолох; дайсны цэргийг бүсэлж байлдах; бүлэг хулгайг бүсэлж барих
БҮСЛЭЛТ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠯᠲᠡ
bueselelte

ямар нэг юманд эргэн тойрон хүрээлэгдсэн байдал; дайсны цэргийн бүслэлт эвдэв.

БҮСЛЭГДЭХ
ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠳᠡᠭᠦ
bueselegdegue

бүслэхийн үйлдэгдэх хэв; партизан цэрэгт бүслэгдэв.

ЭВ I

  1. хүн амьтны хоорондын найр нийлэмж; эв найрамдал, эв эе, эв зүй х о р ш.: эвийн эхэнд тос, эвдрэлийн эхэнд цус х у у ч; эрдмийг эхнээс нь, эөийг эртнээс нь х у у ч; эв хамт ёс (коммунизм, пролетарийн хувьсгал, пролетарийн дарангуйлан захирах засгийн ялалтын үрээр капитализмын оронд бий болох нийгэмлэгийн байгуулал бөгөөд түүний үйлдвэрлэлийн харьцааны үндэс нь анги гэж ялгаварлах явдал байхгүйгээс гадна, хот тосгон хоёр хийгээд оюуны ба биеийн хөдөлмөр хоёрын хоорондын ялгаа арилсан, хуваарилалыг хэрэгцээний хирээр гүйцэтгэх зарчим болно); эв нэгдэх (санаа явдал зохицон нийлэлцэх, хавсралцах); эв эвдрэх (найрамдал эвдрэх); эв нь эвдрэх (а. найрамдал эвдрэх; б. хагарсан бутарсан юмны нийлбэл зохих газар нь нийлүүлж эвлүүлж боломгүй болох); эв ннйлэх (а. санал сэтгэл, найр найрамдал зохицон нэгдэх: б. наах зүйх зэргийн юмны хоорондоо яв цав тохирох, таарах); эв муудах (а. найртай харилцаа эвдрэх; б. наах зүйх юмны кийлэмж муудах);
  2. эд юмны хоорондоо явхийтэл нилэлцэх тохирлого; эв нийлэх; эв нь салах; эвээр нь нийлүүлэх; эвт нь оруулах; -*- эв мод (хил хязгаарын харуул цэргийн хоёр этгээд, хайч солилцохдоо нийлүүлэн үзэх цуудас мод);
  3. юмны тааламжлагдах ая зүй; унахад эв сайтай морь; ачааг эв дүйтэй ачих; эв дүйгүй (юмны эе зүйг олж чадахгүй, дүй муутай); эв хавгүй (юмны үзэмж тохиромжгүй, хэтэрхий болхи бүдүүлэг, дүй муутай зэргийг шоодож өгүүлэхэд хэрэглэнэ; эв хавгүй биетэй амьтан; эв хавгүй яриатай хүн); эв ээвгүй (дүйгүй, эв хавгүй, эв нь нийлэхгүй болсон).
БҮСГҮЙ
ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ
bueseguei

эмэгтэй хүн, бүсгүй хүүхэд

БҮС II
ᠪᠦᠰ
bues

зурхай сарны зурхайн ёсны хорин найман одны нэр

ЭЛЭНЦ

өвгийн эцэг эx, элэнц өвөг (төрсөн өвгийн эцэг); элэнц эцэг (элэнц өвөг); элэнс эмэг (төрсөн өвгийн эx).

НООРОХ
ᠨᠣᠣᠷᠠᠬᠤ
nooraqu
  1. гуужиж салбаран унжих; хонины ноос ноорох;
  2. шилжсэн ихэд урагдаж навтрах; дээл маань ноорч гүйцэв.
ИНЭЭХ
ᠢᠨᠢᠡᠬᠦ
iniyeque

баясах, баярлах, хөөрөх санаа таатай болох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөөр амьсгалыг огцом огцом тасалдуулан тусгай нэгэн янзаар дуугарах; чанга инээх; чимээгүй инээх; инээсэн хүнээс асуу, уйлсан хүнээс бүү асуу.

МОРДОХ
ᠮᠣᠷᠳᠠᠬᠤ
mordaqu
  1. юман дээр унах, зайдлах; мориндоо мордон ухасхийв;

  2. шилжсэн алс юманд хөдлөх; Москва орохоор мордов; мордохын хазгай (үйл явдлын эхнээсээ буруудах нь).


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив