Хэлэлцэгдэж байгаа үгс
|
БОЙ ᠪᠣᠢ boi |
|
|
|
|
|
ДУРДАХ ᠳᠤᠷᠠᠳᠬᠤ duradqu |
дурдах |
|
|
|
|
ХҮҮХЭД ᠬᠡᠦᠬᠡᠳ qeueqed |
бага насны хөвгүүд; охид; нялх хүүхэд; хөхүүл хүүхэд; эрэгтэй хүүхэд; эмэгтэй хүүхэд; хүүхэд бужигналдан наадаж байв; сургуулийн насны хүүхэд; хүүхэд олох (жирэмсэн болох); хүүхэд дурсах, хүүхэд дурьдах (хүүхэд төрөх гэж өвдөх, нярайлах гэж өвдөх); хүүхэд хөдлөх,. хүүхэд амилах (хэвэл дахь хүүхэд амилж хөдөлгөөн орох , хүүхэд гажих, хүүхэд эвгүйдэх (хэвэл дэх хүү; хэд байрнаасаа хадөлж эвгүйцэх): хүүхэд саатуулах (хүүхэд зугаацуулах; хүүхэд саатуулах газар); хүүхдийн цэцэрлэг (сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх газар); хүүхэд бойжуулах (хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх); хүүхэд эх барих (хүүхдийг төрмөгц хүйгий нь огтолж тардан авах); хүүхэд өргөж авах, хүүхэд үрчлэх (бусдын хүүхдийг өөрийн үр болгож авах); хүүхэд авах (а. хүүхэд өргвж авах: б. хүүхэд харж харгалзах); хүүхэд зан (хүүхдийн зан байдалтай). |
|
|
|
|
ХҮҮХЭД ᠬᠡᠦᠬᠡᠳ qeueqed |
Бага насны хөвгүүд, охид хүүхэд олох (жирэмсэн болох); хүүхэд дурсах, хүүхэд дурьдах (хүүхэд төрөх гэж өвдөх, нярайлах гэж өвдөх); хүүхэд хөдлөх,. хүүхэд амилах (хэвэл дахь хүүхэд амилж хөдөлгөөн орох); хүүхэд гажих, хүүхэд эвгүйдэх (хэвэл дэх хүүэд байрнаасаа хөдөлж эвгүйцэх); хүүхэд саатуулах (хүүхэд зугаацуулах; хүүхэд саа-уулах газар) |
|
|
|
|
ЯС, ЯСАН I ᠠᠰᠤ yasu |
яс нясгах (хүүр барих); яс барих (нас барсан хүнд хүрч оршуулах); ясаа тавих (оршуулах); яс амрах (аливаа үйлийг удаан хийх; түүнээс салах); яс хагацах (а. төрөх: б. алив хүнд хүчир ажлаа суллагдах); яс хавтайх (айх эмээх, ичих зовох; аавыг загнах байх гэж л яс хавтайж байлаа; олон хүний өмнө учир утгагүй л юм хэлчих боов уу гэж яс хавтаж байв); яс хаях (хоёр этгээдийг хооронд нь муудуулах хэрэлдүүлэхийн тулд арга мэх хэрэглэх); ясаа цайх (зовлох эдлэх, тамаа цайх ч гэдэг); яс арьс болох (хүн амьтны ихэд турах; яс арьс болоод танигдахаа байв); ясан хэлхээ (хэт туранхай); яс цоож (чангалан хорих шорон); яс гаргах, яс заах (а. мэрийх чарайх: б. хатуужин тэсвэрлэх); ясан бариа (сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнөөс ясанд бий болсон бороо); ясан шүд (адууны дээд дорд шүдний гол дундах хонхор нь цөм арилж гүйцсэний нь); яс мод (байшин барилга зэрэг юмны гол их бие болж байгаа мод); 2. зарим жимс, жимсгэний дотор байх хатуу цөм болон зарим үр жимсний хатуу хальс; жимсний яс; самрын яс; хушганы яс; 3. овог үндэс, удам угсаа; яс үндэс хорш.; та ямар ясны хүн бэ? яс үндсээ мартах; яс махны тасархай (төрөл садан; манай яс махны тасархай). |
|
ХЭНШҮҮВЧ ᠬᠡᠩᠰᠢᠬᠦᠦᠪᠴᠢ qengsiqueuebchi |
мах тос зэрэг юмыг хуйхалсан түлснээс гарах нэгэн зүйлийн утаа тортог, үнэрийг шүүгч гал тогооны хэрэгсэл. |
|
ШИЙРЭГНЭХ |
халирах, болгоомжлох, хаширлах гэсэн шиг утгатай үг |
|
|
|
|
НИЙГЭМ ᠨᠡᠢᠢᠭᠡᠮ neiigem |
НИЙГЭМ гэж юу гэсэн үг вэ? Энэ үгийг үеэр буюу НИЙ-ГЭМ гэж язгуураар нь салгаж ойлгоё. НИЙ гэдэг нь Нийт олон, нийтээрээ, хамт олон гэсэн монгол үг байхад ГЭМ гэдэг нь гэмт хэрэг гэм нүгэл гэсэн утгатай монгол үг юм. Нийлүүлж ойлговол НИЙГЭМ - Нийтээрээ гэмт хэрэг, гэм нүгэл үйлдэж гэмт халдлагын орчин байгуулъя гэсэн утга санаа илэрхийлж байна |
|
НИЙХЭМ ᠨᠡᠢᠢᠬᠡᠮ neiiqem |
НИЙХЭМ гэдэгийн НИЙ гэдэг нь Нийт олон, нийтээрээ, хамт олон гэсэн монгол үг байхад ХЭМ гэдэг нь хэмнэх гэсэн монгол үг юм. Нийлүүлж уншваас НИЙХЭМ буюу Нийтээрээ Хэмнэлтэй амьдрах, хэмнэж амьдаръя гэсэн санааг илэрхийлж байна. Монголчууд бид НИЙГЭМ биш НИЙХЭМ гэж хэлж сурах хэрэгтэй. |
|
|
|
|
ХОНГОНД ХЭЛЭХ |
зодох, зодож нүдэх, гар хүрэх, алганы амт үзүүлэх “Аав намайг заримдаа айраг бүлэхгүй залхуурхаар чи хонгондоо хэлүүлэхээс нааш үг дуулахгүй ни дээ гээд л нэг их ууртай хардаг юм.” (Д.Батбаяр, “Аав эзгүй шөнө”); |
|
|
