исгий

ноос үсээр ширэлдүүлэн хийсэн эд эдлэл; ахрын исгий; уртын исгий; тохмын исгий; исгий гутал; исгий малгай; исгий хэвнэг (исгийгээр хийсэн цув); исгийн эх (а.исгийг анх хийхэд үүсгэн зулсан этгээдийн зах; б. исгий хийхэд дэвсгэрлэн тавьсан исгий); исгийн бул (исгийн гол модны хоёр үзүүрт углаж татах нүхтэй мод буюу эврийн нэр, исгийн чих ч гэнэ); исгийн гол (исгий хийхэд дунд нь хийж ороох моголцог мод); исгий татах (исгий хийж боловсруулахад зулсан ноосыг ороон хуйлж боож баглан мориор зүтгүүлэн өнхрүүлэх); исгий дарах (исгийг элдэж боловсруулах)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Ж.Бэгзсүрэн: 2009-09-07 02:53:07

    Исгий гэж?? эсгийг алдаад биччихсэн юмуу?

    Тайлбартай холбоотой

    LeХаос

    2015-05-02 13:41:15

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх