Сонирхолтой, Мартагдсан, Хэрэглүүштэй үгс Rss


ГОЁЛОГ
ᠭᠣᠣᠯᠢᠭ
goyolig

бааxан гоё

СОХОР
ᠰᠣᠬᠤᠷ
soqur
  1. нүд харахгүй. сохор хүн, таг сохор, сохор үхэрт худаг бүү үзүүл, согтуу хүнд архи бүү үзүүл зүйр.
  2. шилжсэн учир утгыг эс мэдэх, учир нь эс мэдэгдэх. сохор балай, мухар сохор хорш, аль ч учир нь мэдэгдэхгүй мухар сохор юм хэлэв, сохор номин амьтан (шавьж идэгчийн бүлгийн, газар дор амьдрагч, сүүн тэжээлт амьтан).
ӨВС (ӨН)
ᠡᠪᠡᠰᠤ
ebesu
  1. мод, бутаас бусад аливаа нарийн ногоон иш бүхий ургамал;
    • өвс бордоо, өвс ногоо, х о р ш.; зэрлэг өвс; эмийн өвс;
    • өвс шиг хийсэх (маш хөнгөн юмны тухайд);
    • өвсөн гэр (гэрийн муушаал; өвсөн гэр нь хийсээд явчихжээ, үнхэлцэг тогоо нь хагараад явчихжээ (үлгэр);
  2. мал тэжээхийн тул хадаж хатаасан ногоо; өвсөн овоохой;
    • өвсөнд гарах (өвс хадахаар явах, хадланд гарах);
    • өвснөөс буух (өвсний ажил дуусах);
    • өвсний хадуур (өвс хадах багаж);
    • өвс нуруулдах (хадсан өвсийг ихээр овоолох);
    • өвсний хашаа, өвсний хороо (өвс агуулах сав);
    • өвс бухалдах (хадсан өвсийг бага багаар овоолох);
    • өвс дүйзлэх (а. хураасан өвсийг бага багаар боох; б. хураасан өвсийг бага багаар овоолох)
ОЙМС
ᠣᠢᠮᠤᠰᠤ
oyimusu

хөлд гутлын дотуур өмсөх хувцасны зүйл; даавуу оймс; торгон оймс; эсгий оймс; оймс цоолдох (оймсны цоорсон элэгдсэн газрыг нөхөх); оймсны хараа (оймсны тусгай эмжээр, бас оймсны гутлын түрийгээс дээш гарсан хэсэг); оймс элээх (юм үзэж өнгөрүүлэх; чамайг бодвол би хэдэн оймс илүү элээсэн хүн).

alt text

АЙЛ
ᠠᠢᠯ
ayil
  1. нэг гэр өрх; айл айлаас нэг нүн ирэв; айл бүрд оногдов; гурван айл нүүж явна; арван айлын орон сууц; эцэг эхээс салж тусдаа айл болов; айл гэр болох (гэрлэн нийлж суух); айл гэрийг эвдэх (гэрлэн суугчдыг үймүүлэн салгах);

  2. зэргэлдээ орших; манайх Батынхтай айл; айл аймаг явагчид; айл хөрш; айл хунар; айл улс х о р ш.; айлынхаа айлд оров; айлын ах дүү нар; айл хэсэх; айлаас эрэхээр авдрандаа эр з ү й р;

  3. х у у ч и р с а н албаны юм хадгалах газар, албаны тариа зөөх эрчүүдийг захирах мянгатын хэрэг шийтгэх газар.

ЭРҮҮ (Н) I
ᠡᠷᠡᠦ
ereue
  1. хүн амьтны толгойн, амнаас дооших хэсэг; эрүү толгой х о р ш.; эрүүний шүд; эрүүний углуурга;эрүү засах, эрүү заах(амьтны эрүүг толгойноос нь салгах); эрүү зуурах (шүд зуурах);
  2. зуухны аман этгээдэд гал үнс зэргийг тосч тавих юм; зуухны эрүү; эрүү гаргуул;
  3. хавхны тархийг тосч тавьсан матигар мод; хавхны эрүү;
  4. х у у ч и р с а н эхнэр хүний дээлний ханцуй дээрх өөр өнгийн юмаар хийсэн оруулга; дээлний эрүү;
  5. өндөрлөг газрын аюухан бууж ирсэн шувтрага болох газар; уулын эрүү; Ханангийн эрүүд намаржина.
ТҮҮХ, ТҮҮХЭН I
ᠲᠡᠦᠬᠡ ᠃ ᠲᠡᠦᠬᠡᠨ
teueqe = teueqen
  1. нийгэм-байгалийн өнгөрсөн үе ба хөгжлийн тухай шинжлэх ухаан; түүх судар, түүх шашдир хорш; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх; дундад эртний үеийн түүх; түүхийн тинхим; түүхийн анги; түүх судлагч; түүхэн роман; түүхэн үе;
  2. ер бишийн явдал, тохиол; их түүхтэй явдал боллоо;
  3. намтар; түүх намтар хорш; түүхээ ярих, гурван үеийн түүх
ТАРИА, ТАРИАН
ᠲᠠᠷᠢ᠎ᠠ᠂ᠲᠠᠷᠢᠠᠨ
tariy-a,tariyan
  1. тарьж ургуулах амуу будааны нийтийн нэр, тариа тарих, тарианы газар (тариа тарих газар), тарианы талбай (тариа тарьсан газар), тариа хураах цаг (тариа гүйцэд боловсрох хугацаа), тариа тэгшдэх (тариа цөм түрүүтэх), тариа хадах (тариаг хадуураар хадаж унагаах), тариа цайлгах (тариаг иш, ааг, хальснаас салгах), тарианы ааг, хивэг (тарианы хальс), тариа авах (тариа хураах), тариа алдах (тариа авч чадахгүй болох), 2. зүүтэй шүршүүлээр арьс махны завсар ба булчин эсвэл судсанд хийх эмийн зүйл, тарилга ч гэдэг, тариа хийх, амь тариа (зүрхний тариа.)

alt text

ДАВС
ᠳᠠᠪᠤᠰᠤ
dabusu
  1. гашуундуу хурц амттай талст бодис, хоолонд амт оруулахад хэрэглэнэ; хоолны давс; чулуун давс; давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал (нэгэнт ажиллавал сайн ажилла);
  2. устөрөгчийн атом нь төмөрлөгийн атомаар солигдсон химийн бодис; бертолетийн давс; давсан хүчил.

alt text

БИДҮҮ
ᠪᠢᠳᠦ
bidue

бүдүү мод у р г а м а л навч дөжир, навчин дээр нь юм зурж болно.


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив