спорт - төрлийн үгс
|
БӨМБӨГ I ᠪᠦᠮᠪᠦᠭᠡ buembuege |
гар бөмбөг (татсан шон дээгүүр бөмбөг давуулан шидэж наадах тоглоом, нэг багт зургаан хүн байна); хөл бөмбөг (баг болон талцаж бөмбөгийг өшиглөн хөөж эсрэг багийн хаалганд оруулан наадах тоглоом); одон бөмбөг (ширээн дээр тор татаж жижиг бөмбөгөөр давуулан наадах тоглоом, нэг талд нэг буюу хоёр хүн байна); сагсан бөмбөг (сагс мэт дүүжилсэн торон саванд оруулан наадах тоглоом);
бөмбөгөн цахилгаан (хэд хэдэн секундээс хагас минут хүртэл агаарт аажим явдаг галт бөмбөг, заримдаа тэсрэнэ). |
|
БӨХ I ᠪᠥᠬᠡ boeqe |
бөх гарах (бөх барилдахаар зэхэж засуулч дээр хүрч ирэх); бөх гоцлох (өрсөлдөж барилдах учраагүй хүнийг хий давсанд тооцох; бас гоц мөргөх, хий мөргөх, хийлэх ч гэнэ); бөх давах (эсэргүүцэл бөхөө дийлж унагаах); бөх засах (засуулч хариуцсан бөхөө дагаж барилдуулах); бөх тавих (засуулч дээр ирсэн бөхөө барилдуулахаар явуулах); бөх цоллох (бөхийн нэр цол дуудаж сонсгох); бөх шавах (бөхийн барилдах үед өөрөө хоёр гуян дээрээ алгадах); бөхийн ам (угтуул бөхтэй барилдахаар ногдсон бөх; амын бөх, амандаа унасан бөх аягүй); бөх амлах (a. цолтой бөх, барилдах хүнээ нэр зааж авах; б. бөхийн нэр цол зэргийг барилдахын өмнө өндөр дуугаар дуудаж нийтэд сонсгох); бөхийн бай (барилдаж давсан бөхөд олгох шагнал); бөхийн даваа (а. барилдах удаа үе; анхдугаар даваа; нэгийн даваа; долоогийн даваа; б. дийлж давсан); бөхийн засуул(ч) (бөхийг сургах хүн); бөхийн мэх (барилдахдаа хэрэглэх арга ов); бөхийн оноо (хэн хэнтэй барилдахыг зааж хийсэн данс); бөхийн цол (дансны зэргээр бодож тусгайлан олгосон цол: начин, заан, арслан, аврага). |
|
ПАРАШЮТ |
шүхэр; парашютаар буух; парашютын спорт. |
|
ЦАНАЧ, ЦАНАЧИН |
цана эзэмшин хэрэглэхдээ чадамгай хүн |
|
ЦИРК ᠼᠢᠷᠻᠡ cirke |
үзэгчдэд биеийн тамирийн болон сургуультай амьтад бас алиалагчийн тоглолтыг үзүүлэх газар; циркийн жүжигчид |

