бөх i

  1. барилддаг хүн, барилдах биеийн тамирт мэргэжсэн хүн; бөх барилдан, морь уралдаж наадам хийв; бөх хүн бүдүүн өвсөнд з ү й р;

бөх гарах (бөх барилдахаар зэхэж засуулч дээр хүрч ирэх);

бөх гоцлох (өрсөлдөж барилдах учраагүй хүнийг хий давсанд тооцох; бас гоц мөргөх, хий мөргөх, хийлэх ч гэнэ);

бөх давах (эсэргүүцэл бөхөө дийлж унагаах); бөх засах (засуулч хариуцсан бөхөө дагаж барилдуулах);

бөх тавих (засуулч дээр ирсэн бөхөө барилдуулахаар явуулах);

бөх цоллох (бөхийн нэр цол дуудаж сонсгох);

бөх шавах (бөхийн барилдах үед өөрөө хоёр гуян дээрээ алгадах);

бөхийн ам (угтуул бөхтэй барилдахаар ногдсон бөх; амын бөх, амандаа унасан бөх аягүй);

бөх амлах (a. цолтой бөх, барилдах хүнээ нэр зааж авах; б. бөхийн нэр цол зэргийг барилдахын өмнө өндөр дуугаар дуудаж нийтэд сонсгох);

бөхийн бай (барилдаж давсан бөхөд олгох шагнал);

бөхийн даваа (а. барилдах удаа үе; анхдугаар даваа; нэгийн даваа; долоогийн даваа; б. дийлж давсан);

бөхийн засуул(ч) (бөхийг сургах хүн);

бөхийн мэх (барилдахдаа хэрэглэх арга ов);

бөхийн оноо (хэн хэнтэй барилдахыг зааж хийсэн данс);

бөхийн цол (дансны зэргээр бодож тусгайлан олгосон цол: начин, заан, арслан, аврага).

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Дөлүгэн: 2009-08-19 11:34:54
  • ezaya: 2015-04-13 00:29:37

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх