нэр үг - төрлийн үгс
|
АРЧУУР ᠠᠷᠴᠢᠭᠤᠷ archigur |
1. юмыг цэвэрлэх, арчих, зүлгэхэд хэрэглэх эд бүсийн зэрэг зүйл; нүүр гарын арчуур; нусны арчуур; аяганы арчуур; 2. тариаланд хольцон ургасан зэрлэг өвс зэргийг тасчин арилгахад хэрэглэх зэвсэг. |
|
АРШААН ᠷᠠᠰᠢᠠᠨ rasiyan |
1. ямар нэгэн өвчин эмгэгийг анагаах чадал бүхий эрдэст ус; халуун аршаан; хүйтэн аршаан; дотрын аршаан; аршаан эмнэлэг (рашаанаар эмчлэх газар); 2. шажны ёсонд бузар түйтгэрийг ариутгах чадал оршуулсан гэдэг ямар нэг зүйл; аршаан үрэл; аршаан хүртэх; бумбатай аршаан; 3. бодоо өвчнийг цээрлэсэн нэр. |
