компани

(нэр үг) 1. Гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ түүгээрээ хариуцдаг аж ахуйн нэгж. бүрэн биш хариуцлагатай, хувьцаат компани гэж ангилна. Улсын компани (төрөөс үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг шуудан, архины үйлдвэр, нийтийн аж ахуй, тээвэр, цахилгаан станц зэрэг үйлдвэр, аж ахуйн газар, төрийн өмчлөлийн үйлдвэр нь парламент, Засгийн газрын хууль тогтоомжийн дагуу ажиллана). Эх компани (бусад компаний хяналтын багцыг эзэмшдэг компани). 2. Хэсэг хүмүүс 3. (шилж.ярь) танил, найз нөхөр: Миний хамгийн дотны компани бол Дорж мөн.

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Ж.Бэгзсүрэн: 2009-09-07 05:23:52
  • Эрдэнэбатын Мөнхтөр: 2015-04-13 00:28:00

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх