араатан - төрлийн үгс


НОГУУЛ


шилүүсний зулзага.

СО


со өтөг а м ь т а н өнгө шаравтархан цагаан, толгойн үс бүрхэж ургасан, хүн шиг босч чаддаг нэгэн зүйл баавгай.

ЧОНО (Н)
ᠴᠢᠨᠤ᠎ᠠ
chinu-a

а м ь т а н нохойн төрлийн сүүн тэжээлт махчин амьтан;

азарган чоно (эр чоно);

өлөгчин чоно (эм чоно);

чонын бэлтрэг (чонын зулзага);

чонын үүр (чонын орших нүх);

чонын өргөс у р г а м а л (нийлмэл цэцгийн язгуурын олон наст ургамал, цэцэг хонгор зулын адил, иш өндөр бөгөөд өргөстэй, нуга газраар ургана);

чонын төмс у р г а м а л (шар цэцэгтэй нэгэн зүйл сараана);

чонын хялгана у р г а м а л (нэг зүйл ботуул);

чоно халтар у р г а м а л (зэрлэг ургах нэгэн зүйл ногоо, үнэр сайхан, хүж үнэртэн хийхэд хэрэглэдэг);

чонын элэг у р г а м а л (мойл мэт үртэй, сондуутай нэг зүйл мод, үрийг идэж болохгүй);

чонын сүүл у р г а м а л (салаагүй, навч нь бургасны навч шиг, түүхийгээр идэж болно, амт исгэлэн нэг зүйл ногоо);

чоно яр (хүний биед хэсэг хэсгээр гарах улаавтар өнгөтэй яр);

чонын хөрвөш (их загатнаж хэсэг хэсэг гөвдрүүтэх өвчин);

чоно хонь хоёр шиг (харилцан бие биеэ үзэж чаддаггүй)в

ЧОНОМБАР
ᠴᠢᠨᠣᠮᠪᠠᠷ
chinombar

а м ь т а н барсын адил бөгөөд жижиг, нохой мэт хуцдаг араатан амьтан.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив