шавьж - төрлийн үгс
|
НАЙМАЛЗАРГАНА |
а м ь т а н хүний үсэрхэг газар бий болдог нэг зүйл бөөс, биеийн урт нь 1-1.5мм, хүний биед шигдэх нь сүрхий бөгөөд их загатнуулна |
|
САХЛАГ I |
а м ь т а н сахалт цохроос арай багахан болоод биедээ үс бүхий хорхой. |
|
ЦОХ III ᠴᠣᠬᠤ choqu |
цох хорхой а м ь т а н хатуу хальстай, жигүүр бүхий шавьж, биеийн урт нь 0,25 мм—15 см байдаг, төрөл зүйл маш олон, бас хэлбэр байдал ч янз бүр, цох хорхойнуудын зарим нь ашигтай боловч зарим нь хортой. |
|
ЦӨӨРГӨНӨ ᠴᠦᠭᠦᠷᠭᠡᠨᠡ chueguergen-e |
а м ь т а н царцаахайн нам, бэлхүүс урт нэгэн зүйл хорхой. |
|
ЭРВЭЭХИЙ I ᠡᠷᠪᠡᠬᠡᠢ erbeqei |
а м ь т а н дэлхийд түгээмэл орших нэгэн төрлийн шавьж, зүйл ялгал маш олон, хос хоёр далавчтай, далавчны өнгө янз бүр, цэцгийн шимийг идэж амьдарна;
|
