таван хошуу мал - төрлийн үгс
|
МОРЬ, МОРИН ᠮᠣᠷᠢ mori |
|
|
ТУГАЛ ᠲᠤᠭᠤᠯ tugul |
үнээ, заан, хандгай зэрэг адгуусны төл; туян цагаан таягаа тулж, тугал олон одон сүргээ туув (шүлэг); тугалын зэл; тугалын хашаа; тугалын арьс; тугал улаан болох (хүүхдийн бие зун наранд ихэд шарагдах). |
|
ТЭМЭЭ, ТЭМЭЭН ᠲᠡᠮᠡᠭᠡ temege |
нуруундаа нэг буюу хоёр бөхтэй, хивдэг том амьтан, бие өндөр болоод хүзүү гагагар, атан тэмээ; ганц бөхтэй тэмээ; тэмээн жин; тэмээн сүрэг; тэмээний ноос; тэмээ гэхэд ямаа гэх (буруу зөрүү ярих); тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй зүйр; тэмээний хөх ургамал (зэрлэг гаймуу ногооны адил, чавга мэт цоморлогтой, идэж болно); тэмээн гөрөөс амьтан (хоёр бөхт зэрлэг тэмээь хавтгай ч гэдэг, маш ховордсон амьтан); тэмээлжин хяруул амьтан (явган шувууны төрөл, одоо цагт бүх шувууны дотроос хамгийн том нь, гүйх нь хурдан, зарим газарт тэжээх өсгөх нь бий, өд нь их үнэ хүрнэ, мах өндгий нь иднэ); тэмээний хоолой ургамал (иш өндөр болоод хонгилтой, навчиндаа сондуутай, борлуулж иднэ, бас ч исгэлэн ус хийх нь бий); тэмээн сүүл ургамал (харганын төрөлд багтдаг сөөг ургамал, ойн бүснээс дээш уулын оройд ургадаг, мал төдий л иддэггүй); тэмээн харгана ургамал (1,5-2 метр өндөр, мөчир салаалсан, шар ногоон хальстай, хос хосоор ургадаг өдлөг навчтай, сөөгөрхөг ургамал); тэмээн хэл ургамал (20-30 см өндөр, олон наст ургамал, том бөгөөд уртавтар гонзгой навчтай, цэцгийн өнгө тунгалаг ягаан, бас шар өнгөтэй ч бий). |
|
ЯМАА, ЯМААН ᠢᠮᠠᠭᠠ imag-a |
үс урт, сүүл бага, ац туурайтай хивэгч, хөхөөр өсөх амьтан, зэрлэг тэжээвэр хоёр зүйл бий ямаа туйлавч янгирцаг эвдэхгүй
|
|
ҮНЭЭ ᠦᠨᠢᠡ ueniy-e |
гурваас дээш насны эм үхэр; монголын үнээ; сарлагийн үнээ; үнээний сүү; сувай үнээхээлгүй үнээ хусран үнээтугалгүй саамгай үнээ. |
|
ҮХЭР ᠦᠬᠡᠷ ueqer |
тугалмайт эвэрт, ац туурайт хивэгчийн намын амьтан, эвэр гилгэр, сүүл урт; үхэр мал; үхэр сүрэг; монголын үхэр; сарлаг үхэр; үг хөөцөлдөхөөр үхэр хариул зүйр; шуудайд хийсэн үхрийн эвэр шиг (хүмүүсийн хоорондоо эвлэршгүй); үхрийн бөөр шиг (эрээвэр хураавар, олон янзын юм цугларсан); үхэр шахах (идшинд хэрэглэх үхрийг онцлон тэжээх, бордох); үхэр бүрээ (том бөгөөд бүдүүн дуутай бүрээ); үхэр тэрэг (үхэр хөллөх явдаг тэрэгй үнэнээр явбал, үхэр тэргээр туулаь гүйцнэ зүйр); үхэр буу (их буу); үхэр даалимба (бүдүүн ширхэгтэй нэг зүйл даалимба); үхэр гал (модыг ихээр овоолж шатаасан гал); үхэр арвай (үслэсэн арвай); үхэр нүд (үхрийн нүд); үхэр шүлхий ургамал (өндөр нь дөчин сантиметр орчим хүртэл бий, өнгө хар ногоон, хатсан цагтаа шаравтар, амт гашуун бөгөөд эхүүн, үнэр хатан нялуун, үрийн өнгө бор, болоод хуурсны хэлбэртэй, ногоон цагт нь хонь ямаа бага сага иднэ, ихээхэн идвэл шээс хаагдах хор бий, хатсан цагт тэмээ, хонь, ямаа иднэ, зарим газар өмхий өвс ч гэнэ); үхрийн хэл ургамал (хээр газар бут бутаар ургах навч нарийн болоод урт нь нэгэн сөөм илүү, навчинд соёо бий, ишгүй нэгэн зүйл ногооны нэр, болгож иднэ); үхэр гоньд ургамал (гол горхины эрэг нуга газар ургадаг, шүхэр цэцгийн язгуурын ургамал, цэцэг нь жижиг бөгөөд цагаан); үхэр дэгд ургамал (ойн хаяа, шугуйгаар голлож ургана, навч том бөгөөд гонзгой далбагар, хөх цэцэгтэй дэгдийн язгуурын ургамал, навч нь хатахдаа цайна); үхэр бөлжиргөнө ургамал (өнгө улаан, амт амттайхан нэг зүйл жимсгэнэ); үхэр харгана ургамал (харганы нэг зүйл, элстэй газар ургана, өндөр нь хоёр метр орчим бий, язгуурт хожуултай, модны хальс гялгар цайвар шар, цэцэг нь шар ногоон, цэцэг навч найлзуурыг тэмээ, хонь ямаа цэцгийг иднэ); үхэр үүргэнэ ургамал (хээр ургана, навч уртхан болоод өргөн нэг зүйл ногооны нэр, борлуулж иднэ); үхрийн нүд ургамал (долоонын модны адил модонд овооролдон ургах жимсгэнэ); үхэр сондуу ургамал (сондуу урт, үр нь хар бөгөөд буурцгийн хонгорцог адил, хонгорцгийг шулмасын сорви гэнэ); үхрийн шүлс (бэр цэцэг); үхэр мэхээр ургамал (навч урт нарийн, мэхээр мэт бүдүүн үндэслэг иштэй, цагаан ягаан цэцэгтэй ургамал, ойн зах, чийгтэй нуга газар ургана); үхэр тарна ургамал (20-30 сантиметр өндөр, нарийн урт навчтай, жижиг цагаан ягаан цэцэгтэй, олон наст ургамал); үхэр огдой амьтан (бие томруухан, чих том, сүүл оготор, хээр нүх малтах буюу хад чулууны хонгилд оршино, нүхнийхээ амсарт өвс чулуу зэргийн юм хурааж овоолно); үхэр хулгана (үхэр огодойн өөр нэр); үхэр бөднө амьтан (бөднөөс баахан бяцхан, шийрэндээ эрхийгүй нэг зүйл бялзуухай); үхэр хараацай амьтан (жигүүр сүүл урт, хөл богино, энгийн хараацайнаас томхон, саравчны дор ба хаданд үүр хийнэ, хавар ирж намар буцдаг нэг зүйл хараацай шувуу); үхэр цууцаль амьтан (цууцальтай адил болоод баахан том нэг зүйл шувуу, дуу гарах бол эрхгүй бороо орно гэдэг); үхэр загас амьтан (амар загастай адил, өнгө хар болоод эрээн, шүд олон бөгөөд хурц нэг зүйл загас, мөрөн голд төрнө); үхэр халиу (далайн элжиг); үхэр сүүл амьтан (мөрөн голд төрнө, ахиа загаснаар томхон, сүүлийн этгээд моголцог, хайрсгүй нэг зүйл загас); үхэр цох амьтан (хальс хатуу бөгөөд жигүүртэй, толгойд эврийн адил хоёр туршуултай нэг зүйл цох хорхой); үхэр гүрэлзгэнэ амьтан (гүрэлзгэнийн адил болоод том, өнгө ногоон, жигүүр урт, намар жиргэдэг хорхой); үхэр зөгий амьтан (зөгийн язгуурт багтдаг үсэрхэг, том биетэй шавьж); үхэр жил (Дорно зүгийн зурхайн ёсны арван хоёр жилийн хоёрдугаар нь); үхэр ин (том чулуун тээрэм); үхэр чулуу (а. мөсөн урсгалын зэрэг бодисын хүчинд анхны байрнаас хөдөлсөн том чулуу; б. газрын хөрсөн дороос онцгой цухуйж гарсан том чулуу).
|
