зүйр - төрлийн үгс


БҮҮР II
ᠪᠦᠦᠷ
bueuer
  1. сүрэглэсэн бүлэг, бөөн; чонын бүүр; бүүр нохой;
  2. хуйвалдсан хэсэг; бүүр нохой хүн барьдаг, бүүр хүн хүн барьдаггүй з ү й р.
НАМ I
ᠨᠠᠮ
nam

нийгмийн нэгэн ангийн жолоодох хэсэг нь бөгөөд түүнийг ашиг тусыг хамгаалж, нөгөө эсрэг ангитай явуулах тэмцлий нь удирдах улс төрийн байгууллага; нам засаг х о р ш.; Монгол Ардын Хувьсгалт Нам; Зөвлөлт Холбоот Улсын Эвхамт Нам; нийгэм журамт нам; ажилчны нам; хөдөлмөрийн нам; коммунист ба ажилчны намуудын зөвлөлгөөн; намын удирдлага; намын үүр (намын анхан шатны байгууллага); намын төв хороо (намын удирдах дээд байгууллага); намын дүрэм (намын гишүүд, намын байгууллагуудын дагаж мөрдөх заавар); намын батлах (намын гишүүн мөн болохыг илэрхийлсэн бичиг); намд орох (намд элсэх); намд элсэх (намын дүрэм программыг зөвшөөрч намын гишүүн болох); намын орлогч (намын жинхэнэ гишүүн биш бөгөөд тогтоосон хугацаанд таслах эрх үл эдлэх гишүүд); нараа дагавал даарахгүй, намаа дагавал гэнэдэхгүй з ү й р

НАМ II


санаа зорилго нэгтэй бүлэг хэсэг; хулгайн нам; дээрэмчний нам; нам нийлэх сэм хуйвалдах; 2. адгуус, ургамлын аймаг, төрөл бүлэг; сонгинын нам; мийн нам


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив