загас - төрлийн үгс


АЛГАНА
ᠠᠯᠭᠠᠨ᠎ᠠ
algan-a

а м ь т а н алганын нам, чонон алгана, нимийн алгана, голын алгана гэх зэрэг хэдэн зүйл бий; хавчиг хавьстай, жижиг жижиг хайрстай, нуруундаа хоёр далбаатай, өнгө ногоовтор шар, нуруугаар нь хөндлөн хар журам бий; живэр далбаа улаан нэг зүйл загас;

  • алгана сугас а м ь т а н (алгана хэлбэртний багийн загасны нам, тэнгис далайд орших нэгэн зүйл алгана; нуруу бие хүрэн улаан буюу хурц улаан, хэвэл нь цайвар, зураа ховилууртаа хорт булчирхай бий).
БАШИНГА
ᠪᠠᠱᠢᠩᠭ᠎ᠠ
bashingg-a

а м ь т а н гол, мөрөн, тэнгэст амьдардаг, урт нь 20 орчим см. хүнд нь 150 грамм, авлаж ашигладаг нэг зүйл загас.

ГЯЛГАНА
ᠭᠢᠯᠭᠠᠨ᠎ᠠ
gilgan-a

гялгана загас а м ь т а н гол мөрөнд орших нэг зүйл жижиг загас, махыг иднэ.

ЖАРААХАЙ
ᠵᠢᠷᠭᠠᠬᠠᠢ
jirgaqai
  1. загасны нам, усанд оршино, бие нь маш жижигхэн;
  2. загасны түрс зөвхөн хувилж анх загасны хэлбэр олоод байгаа үе; загас жараахай х о р ш.
ЖАРГА
ᠵᠠᠷᠭ᠎ᠠ
jarg-a

а м ь т а н умард мөсөн далай, зарим томоохон гол мөрний усанд орших загас, агнаж ашиглана.

ЛАХ I
ᠯᠠᠬ᠎ᠠ
laq-a

а м ь т а н толгой хамшгар, ам их, сүүл шувтан, хайрсгүй нэгэн зүйл загас.

МӨГЦ I


мөрөг загасны зулзага.

МӨХӨЦ
ᠮᠤᠢᠬᠦᠴᠡ
muiqueche

мөрөг загасны зулзага

СОГОЦ


амьтан далайд оршдог, алтан хацартай адилхан нэгэн зүйл загас.

ТУЛБАА
ᠲᠤᠯᠪᠠᠠᠨ᠎ᠠ
tulbaan-a

тул загасны зулзага.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив