гөрөөс - төрлийн үгс
|
АРДУУ ᠠᠷᠠᠳᠤ aradu |
а м ь т а н зүртэй адилхан, өнгө цагаавтархан нэгэн зүйл гөрөөс. |
|
АРДУУН ᠠᠷᠠᠳᠤᠨ aradun |
а м ь т а н бугатай адилхан бөгөөд бага, өнгө шаравтар гөрөөс. |
|
АРИАДУУ ᠠᠷᠢᠠᠳᠤ ariyadu |
а м ь т а н эр ардуу. |
|
АРМАНА ᠠᠷᠮᠠᠨᠠ arman-a |
а м ь т а н Африк тивийн халуун орны цэнгэг усны сангаар орших, ац туурайтай, зузаан арьст гөрөөс; хүнд нь 2-3 тонн, шунгамтгай, хушуу банхгар, толгой занхгар, бие балхгар нэг зүйл гөрөөс. |
|
БАРАХАЙ ᠪᠠᠷᠠᠬᠠᠢ baraqai |
а м ь т а н барстай адилхан, гахайн үс шиг үстэй, эрээн магнайтай нэгэн зүйл гөрөөс; ашиг цулцан гэдэг өвчнийг засахын тул махы нь иддэг. |
|
БИДҮҮЧ ᠪᠢᠳᠡᠭᠦᠦᠴᠢ bidegueuechi |
а м ь т а н хоньтой адил бөгөөд хушуу богино, өнгө хар, маш соргог нэгэн зүйл гөрөөс. |
