Гэр бүл - төрлийн үгс


АВГАЙ II
ᠠᠪᠠᠭᠠᠢ
abagai
  1. настай эхнэр, чавганц; 2. гэргий.
АВЬСАН
ᠠᠪᠢᠰᠤᠨ
abisun

ахын эхнэр, дүүгийн эхнэрийн авьсан болно; авьсан ажин (ах дүү хоёрын эхнэр харилцан бие биесийг ийнхүү дуудна).

АГАА
ᠠᠭ᠎ᠠ
ag-a
  1. ураг төрлийн доторхи нас ах эрэгтэй хүнийг хүндэтгэн, нэрийг цээрлэж ийнхүү дуудна;
  2. урьдын цагт эхнэр хүнийг хүндэтгэн ийнхүү дуудаж байсан.
АЖИН I
ᠠᠵᠢᠨ
ajin

дүүгийн эхнэр нь нөхрийн ахын эхнэрийн ажин болно.

БҮЛ I
ᠪᠤᠢᠯᠦ᠂ ᠪᠤᠢᠯᠢ
builue, buili
  1. эгч охин дүү хоёроос төрсөн хүүхэд хоорондоо бүл болно;
  2. гэрийн доторхи туслах хүн; ам бүл х о р ш; манайх хүн бүл муутай; бүл зээ ураг (нагац эгч нагац хүргэн ах, нагац авга эгчийн хүүхэд); бүл ач (бүл ах дүүгийн хүүхэд); гэр бүл (гэрийн доторхи хүн ам); гэр бүл болох (гэрлэх).
БҮЛЭНЦЭР
ᠪᠦᠯᠦᠨᠴᠡᠷ
bueluencher

хоёр бүлээс төрсөн хүүхэд хоорондоо бүлэнцэр болно;

  • бүлэнцэр зээнцэр (бүл зээ ургийн хүүхэд).
ГЭРГИЙ
ᠬᠡᠷᠬᠡᠢ
qerqei

эхнэр, эр нөхөртэй эмэгтэйг хүндэтгэн ийнхүү нэрлэнэ. гэргий авах

ЗЭЭ III
ᠵᠢᠭᠡ
jige

төрсөн хүүхний буюу эгч, охин дүүгийн хүүхэд; зээ ач (охин дүүгийн хүүхэд)

НАГАЦ
ᠨᠠᠭᠠᠴᠤ
nagachu

эхийн төрлийн хүмүүс; нагац эцэг (эхийн эцэг); нагац эх (эхийн эх); нагац ах (эхийн ах дүү); нагац эгч (эхийн эгч дүү); бага нагац (эхийн дүү нар); зээ нагац (эхийн ах нар); их нагац эгч (эхийн эгч); бага нагац эгч (эхийн охин дүү).

НОЁГТОЙ
ᠨᠣᠠᠭᠲᠠᠢ
noyagtai
  1. ноён хүний гэргий, хатан, эхнэр; 2 ноён эмэгтэй.

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив