Галбир - төрлийн үгс
|
ЯС, ЯСАН I ᠠᠰᠤ yasu |
яс нясгах (хүүр барих); яс барих (нас барсан хүнд хүрч оршуулах); ясаа тавих (оршуулах); яс амрах (аливаа үйлийг удаан хийх; түүнээс салах); яс хагацах (а. төрөх: б. алив хүнд хүчир ажлаа суллагдах); яс хавтайх (айх эмээх, ичих зовох; аавыг загнах байх гэж л яс хавтайж байлаа; олон хүний өмнө учир утгагүй л юм хэлчих боов уу гэж яс хавтаж байв); яс хаях (хоёр этгээдийг хооронд нь муудуулах хэрэлдүүлэхийн тулд арга мэх хэрэглэх); ясаа цайх (зовлох эдлэх, тамаа цайх ч гэдэг); яс арьс болох (хүн амьтны ихэд турах; яс арьс болоод танигдахаа байв); ясан хэлхээ (хэт туранхай); яс цоож (чангалан хорих шорон); яс гаргах, яс заах (а. мэрийх чарайх: б. хатуужин тэсвэрлэх); ясан бариа (сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнөөс ясанд бий болсон бороо); ясан шүд (адууны дээд дорд шүдний гол дундах хонхор нь цөм арилж гүйцсэний нь); яс мод (байшин барилга зэрэг юмны гол их бие болж байгаа мод); 2. зарим жимс, жимсгэний дотор байх хатуу цөм болон зарим үр жимсний хатуу хальс; жимсний яс; самрын яс; хушганы яс; 3. овог үндэс, удам угсаа; яс үндэс хорш.; та ямар ясны хүн бэ? яс үндсээ мартах; яс махны тасархай (төрөл садан; манай яс махны тасархай). |
