гол ii

  1. ихэнх дийлэнхийг эзэлсэн; манай гол хоол-мах, цагаан идээ; малын гол нь хонь; ургамлын гол нь хиаг; тарианы гол нь буудай; гол төлөв (их төлөв);
  2. юмны дотоод төвт байгаа зүйл; өвсний гол; тэрэгний гол; шилбэний гол; лааны гол; гол сүүл (хяргуйн сүүлийн дундах хоёр урт өд); голт зүрх, амин зүрх (а. амьтны амин зүрх; б. хүний үр садан мэтийн дотроос хамгийн дотно хайртайгий нь);
  3. төвт байгаа чухал үндсэн зүйл; гол гудамж; гол зорилго; гол рольд тоглох; гол утгыг үзэх; голы нь барих (а. голлон явах; б. шилжсэн үнэн зөвийг баримтлах; в. дундыг баримтлах); гол ёс (хүн нийтийн дагавал зохих зүйл); гол сүнс (үйл явдлын чухамхүү ноцтой газар); гол нуруу (а. байшин барилгын их нуруу, ноён нуруу ч гэнэ; б. юмны ихэнх төлөвийг эзэлсэн хувь; төлөвлөгөөт ажлынхаа гол нурууг босгов; бичих зохиолынхоо гол нурууг бичив); гол газар (төвийн газар); гол зам (а. хүн амьтны явах зорчих төв буюу дардан их зам; б. улс нийгмийн мөрдөн дагаж явах гол зарчим зам); гол дунд (төв дунд, өр дунд); гол багана (а. байшин барилгын тулах хүчний дийлэнхийг дааж бий багана; б. үйлдэх бүтээх үйл явдалд голлон эрхэлж бий хүн);
  4. хагас хувь, тэхий дундуур; голоор хуваах; голоор нь аваачих; гол төвийг барих гол гэсэр цэцэг ургамал (тал хээрийн нутагт ургадаг ургамал; цэцэг хөх цэнхэр өнгөтэй, зарим нутагт хонины нүд гэх буюу мөн өнчин цэрэв ч гэдэг); гол өвс ургамал (голын эрэг хөндий, намаг, нуурын орчим мөн марзтай газар ургадаг олон наст ургамал, цэцэггүй); голы нь таслах (амий нь таслах); гол судас, гол судал (бие махбодийн артерийн судсыг тэтгэн тэжээх голлох том судас); гол мах (сээр нурууны дотор журмын дагуу голын хоёр хажуу дагуугийн зурвас мах); гол зогоох (өлбөрөхгүйн төдийхөн идэх).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буру: 2009-08-27 10:30:40
    • Буру: 2015-04-13 00:42:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх