бух

[н] агтлаагүй эр үхэр; бух тавих; сайн үүлдрийн бух; бухан бяруу (хоёр настай агтлаагүй эр үхэр); бух гөрөөс амьтан (зэрлэг үхэр бухтай төстэй, цээж өндөр, бөгс шувтан өнгөн хөх); бух шувуу *амьтан (хулс зэгстэй усанд оршино; усанд хушуугаа дүрж дугарах нь маш хол сонсогдоно, их дэглийгээс багахан, бага дэглийгээс иххэн, үхрийн урамдах адил дугарна); *бухын сүүл ургамал (хяруу унасан хойно гарах хөх цэцэг); хөх бух амьтан (бор шувууны баг, бидэртэй жижиг шувуу); бух нохой амьтан (цээж өргөн, хөл намхан, хоншоор том болоод богино нэг зүйл нохой); бух тэгэр (галт тэрэгний толгой)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • сүхээ: 2009-08-27 00:53:35
    • Алмас: 2015-04-13 00:40:22

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх