хөх i

номин чулууны адил өнгө, үндсэн өнгүүдийн нэг; хөх бух модон дөртэй оньсого;

  • хөх цэнхэр, цэнхэр хөх (цагаавтар хөх өнгө);
  • хөх саарал (үнсэн өнгө);
  • хөх бор (боровтор хөх өнгө);
  • хар хөх (гүн хөх, бараавтар хөх);
  • хөх болох (юмны өнгө зүс хөхрөх; хөх царай; хөх аргал; хөх хомоол);
  • хөх тэнгэр, хөх огторгуй, хөх агаар (хөхрөн харагдах хөндий агаар);
  • хөндий сарьс (ногоон өнгийн сарьс);
  • хөх хас (хас чулууны нэг зүйл, өнгө номины адил);
  • хөхийн шашин (буддын шашны хятадад дэлгэрсэн нэг зүйл шашин суртахуун);
  • хөх ногоо (хөврөн ургаж байгаа ногоо; хөх ногооны шим);
  • хөх униар (ногооны уурын униар);
  • хөх утаа (утааны хөхрөн харагдах өнгө);
  • хөх өвс (хадаж аваад ногоон хэвээрээ хатсан өвс, ногоон өвс ч гэнэ);
  • хөх хаг (чийгтэй газрын мод чулуунд гарах ногоовтор өнгөтэй нэгэн зүйл ургамал);
  • хөх сэрх (ямаахай гэдэг ургамлын жил өнжисний нь);
  • хөх арвай ургамал (нэг зүйл арвай);
  • хөх будаа ургамал (нэг зүйл тариа);
  • хөх яргуй ургамал (яргуйн нэг зүйл, цэцгийн өнгө хөх, гурван хэлтэстэй);
  • хөх хархираа амьтан (тогоруутай адил байдалтай, үнсэн өнгөтэй, хушуу урт, метр орчим өндөр биетэй нэгэн зүйл шувуу, гэрт тэжээж болно, өнгөтэй хувцас өмссөн хүн үзэгдвэл дуугарч бүжиглэн, дагаж цохилон наадна);
  • хөх болжмор амьтан (хитрүү бялзуухайтай адил бөгөөд хөх толгойтой, сүүлний хоёр хажуу цагаан, нүүдлийн шувуу);
  • хөх ногтруу амьтан (хахилагийн нам, хөвчин бие алаг, хар бидэрт шар сэвхтэй, хөлдөө шар ноолууртай нэг зүйл шувуу);
  • хөх тэглэй амьтан (цагаан тэглэйгээс баахан их, толгой дээрээ гурван өрөвлөгтэй, бараан шар хольцолдсон өнгөтэй нэгэн зүйл шувуу);
  • хөх цэгцгий амьтан (зун ирдэг нэгэн зүйл бялзуухай, өнгө хөх, хүзүү бараан, өвчүү цагаан, гол хөдөө алиндч байдаг);
  • хөх бух амьтан (бух шиг урамддаг нэгэн зүйл шувуу, усны бух ч гэдэг);
  • хөх бор азарга амьтан (өвчүү хөхөвтөрхөн, нуруундаа бараан бидэртэй, сүрэглэн нисдэг нэг зүйл бялзуухай);
  • хөх хатан хараа амьтан (хатан хараатай адилхан бөгөөд өрөвлөг өд хөх нэг зүйл шувуу);
  • хөх түрүү амьтан (ялаатай адил боловч бие том, амьтныг хатгах зуух нь хэцүү нэг зүйл ялаа);
  • хөх ялаа амьтан (ерийн ялаанаас том, өнгө ногоон, юм хуманд саг орхивол өт төрдөг нэг зүйл ялаа);
  • хөх инээд (бусдад зэвүүрхэн хүйтнээр инээхийг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-09-16 03:44:00

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх