тэнгэр

  1. огторгуй, газрын дээд талд бий бидний нүднээ үзэгдэх агаар мандал; хөх тэнгэр; агаар тэнгэр; тэнгэр бүрхэх; тэнгэр муухай аашлах; тэнгэр дулаарах; тэнгэр хүйтрэх; тэнгэр арилах (үүл хур арилах); тэнгэр үүлтэх, тэнгэр үүлсэх (тэнгэрт үүл бий болох); тэнгэр бүрхэх (агаарт үүл хурах); тэнгэр бүүдийх (агаар цэлмэг биш болох); тэнгэр гийх (тэнгэр цэлмэг болох шинж орох); тэнгэр хаяарах (тэнгэрийн захаас үүл сийрэх); тэнгэр задрах (тэнгэрийн байдал ая тавгүй болох); тэнгэр зохирох (тэнгэрийн байдал аятай болох); тэнгэр хуйсагнах, тэнгэр хуйсрах (тэнгэрийн байдал ая муутай, тохиромжгүй болох); тэнгэр ниргэх (аянга ниргэх); тэнгэр дуугарах (цахилгаан тэсрэлтийн дуу гарах); тэнгэр хүйтрэх (тэнгэрийн байдал хүйтэн болох шинж орох); тэнгэр цэлмэх (бүрхэг байсан тэнгэр цэлмэг болор); тэнгэр дулаарах (тэнгэрийн байдал дулаан, тогтниун болох); тэнгэрийн өнгө (а. хөх цэнхэр өнгө; б.тэнгэрийн байдал); тэнгэрийн хаяа, тэнгэрийн хормой (үзэгдэх агаарын зах); тэнгэрийн оёдол, тэнгэрийн заадал (шөнө үзэгдэх огторгуйн гол мэт цагаавтар ягц бяцхан одод); тэнгэрийн орой (хянагч этгээдийн харааны зүгт эгц дээш орших агаар мандлын хамгийн алсын цэг); тэнгэрийн дуу (аянга цахилгаан тэсрэлтийн дуу);
  2. бөө нарын шүтэх шүтээн; зүүн дөчин дөрвөн тэнгэр ээ; Дөрөө галивар ноён, баруун тавин таван тэнгэр ээ! таван их хаалга үүд [бөөгийн дуудлага]; муу зүгийн тэнгэр, хар зүгийн тэнгэр хуучирсан (бөөгийн ёсонд; хүнд муу, хорлолтой бүхнийг хийдэг тэнгэр, онгод); сайн зүгийн тэнгэр, цагаан зүгийн тэнгэр хуучирсан (бөөгийн ёсонд; хүнд сайн, тустай бүхнийг хийдэг тэнгэр, онгод); тэнгэр мэдэг (үйл ажлын ямар болохыг хувь заяа мэд гэж даатган итгэх нь); тэнгэрийн хөвгүүн хуучирсан (хааныг өргөмжлөн нэрлэх нэр); тэнгэрийн ван зурхай (уран); тэнгэрийн дүлий ургамал (чийгтэй газар ургадаг, битүү хальс бүрхүүлтэй мөөг мэт ургамал, төрөл зүйл нэг мянга орчим, эмнэлэгт хэрэглэх нь бас бий).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хосбаяр: 2009-09-02 10:02:47
    • П.Оргил: 2015-04-13 00:53:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх