далай

дэлхийн усан бүрхэвчийн нэгэн хэсэг болох шорвог амттай гашуун ус бүхий үлэмж хэмжээний ус; гадаад далай; Атлантын далай; Умард мөсөн далай; далайгаар аялах; далайд явах;

  • далайд дусаал нэмэр (нэмэр тус);
  • дөрвөн далай (а. төрөх, өтлөх, өвдөх, үхэх; б. дөрвийн тооны ёгт нэр);
  • далайн боомт (далайн ам сүвийг хаасан бэхлэлт, усан онгоцны зогсоол);
  • далайн түвшин (далайн усны түвшинг дунджаар тогтоож түүгээр газрын өндөр намыг тодорхойлох хөдөлбөргүй үндэс болгосон цэг);
  • далайн ам (усан онгоцны зогсох боломж бүхий газар);
  • далайн дээрэмчин (далайд зорчигчдыг уулгалах хэсэг);
  • далайн жуулчин (далайд аялагч);
  • далайн нисэх хүчин (далайн цэргийг хамгаалах нисэх онгоцны хэсэг); далайн цэрэг (усан замын цэрэг);
  • далайн загас (далайд байдаг загас нийтийн нэр, бүгд 10000 орчмоос 7000 илүү нь далайд оршино);
  • далайн таван хушуут а м ь т а н (далайд орших өргөст амьтны анги, бие таван хушуутай, заримд нь 40 орчим салаа хушуу бий);
  • далайн од а м ь т а н (далайн таван хушуутын нэг зүйл);
  • далайн зараа а м ь т а н (далайн сээр нуруугүйтний анги; хэлбэр бөмбөг, өндөг, зээрэнцэг мэт янз янз байх бөгөөд зараа шиг шивүүр зүүтэй загас);
  • далайн зарьяа а м ь т а н (зараа загасны төрлийн нэг зүйл загас);
  • далайн заан а м ь т а н (усны ирвэсийн нам, далбаа хөлтний язгуурын нэгэн амьтан, урт нь 6—7 метр, эрийн хамар урт тул заан гэж нэрлэжээ, гадаад далайн өмнөд этгээдээр бий, түүнийг өөх ба арьсны төлөө агнана);
  • далайн илжиг а м ь т а н (янз илжигтэй адил, усанд орших бөгөөд хөхөл нь огт нордоггүй нэгэн зүйл амьтан);
  • далайн морь а м ь т а н (арьс зузаан, өнгө хар бараан, бараг үегүй, соёо урт, ам том, бие хүнд бөгөөд урт, сүүн тэжээлт, сэлүүр хөлтөн амьтан; арьс, өөх, мах, соёог ашиглана);
  • далайн дорго а м ь т а н (янз дорготой адил, арьсы нь ашиглаж болно);
  • далайн нохой а м ь т а н (сүүгээр бойждог том биетэй амьтны ерөнхий нэр, дотроо төрөл ялгал олон);
  • далайн арслан а м ь т а н (сэлүүр хөлтний нам, бие том, 2—3,5 метр урт, хүнд нь 350—700 кг. хүртэл, эрийн хүзүү, цээж хэвэл орчимд дэл зогдортой, далайд оршино, төрөл зүйл олон);
  • далайн чоно а м ь т а н (янз хулгана мэт, урт нь 134 см. хүнд нь 20 кг. хүрдэг, далайд амьдрах нэг зүйл загас);
  • далайн туулай а м ь т а н (биений урт 2,5 метр, хүнд нь 250 кг. хүрдэг; нуруун тал, үсннй өнгө хар саарал, заримын нуруунд том цагаан толбо бий, өехий цагаан саарал, мөс цасанд нүх ухаж оршдог, сүүн тэжээлтэй том амьтан, агнаж арьс өөхийг ашиглана);
  • далайн наймалж а м ь т а н (хавьсны хоёр хажуу шовхгор, хойт хоёр хөл салаагүй, хөлийн үзүүр этгээд хавтгай, хавтасны үзүүрт сондуутай нэгэн зүйл хорхой, далайд оршино);
  • далайн мөгөөрс а м ь т а н (хэлбэр чийрсэн бүрх малгайн адил, хөндлөн гулд хэд хэдэн тохой их, толгой нүд гэдэс дотор байхгүй, сам хорхойн хүчийг түшиж дэгдэн явдаг усны амьтны махыг иддэг болно);
  • далайн гахай а м ь т а н (хушуу шувууныхтай адил, шүд жижиг 240 хүрдэг, сэлүүр хадуур мэт хэлбэртэй, нуруу толгой хар; хажуу бөөр, гэдэс цагаан; биеийн урт нь 2,5 метр хүрдэг, далайн усны өнгөн хэсгийн жижиг загасыг иддэг, эм нь үрээ 10 сар тээнэ, идэш эрж далайд сүрэг сүргээр явна, агнаж өөх, мах, арьсыг ашиглана);
  • далайн шулмас а м ь т а н (сондуут загасны язгуур, урт нь 2 метр хүрнэ, дүрс байдал маш сонин, толгой их, ам өргөн, нуруундаа сондуутай, аман дээр унжилзууртай, өмнөт живэр урт, Хар ба Дундад тэнгэст бий, идэж болно);
  • далайн ван хавч а м ь т а н (хавчийн нэгэн зүйл, далайн гүнд оршино; бие шил мэт, нэвт үзэж болно, нүд маш их, цэцгий нь гурван хувийн нэгийг эзэлнэ);
  • далайн сам хорхой а м ь т а н (янз голын сам хорхойтой адил боловч бие том);
  • далайн цахлай а м ь т а н (янз цагаан тахианы адил, ар бие нь үнсэн өнгөтэй, жигүүр бараан, сүүл цагаан; зарам, сам хорхой иддэг шувуу);
  • далайн тотиг а м ь т а н (бие бараавтар, ар ба омруу цагаан, эрхий байхгүй нэгэн зүйл шувуу);
  • далайн тагтаа а м ь т а н (хөвчин бие нь үнсэн хөх өнгөтэй, хүзүүндээ нэгэн үе хар чандартай, хөл шийр цайвар улаан шувуу);
  • далайн урьдал жимс у р г а м а л (иш модны өндөр 3—4 тохой илүү, өвөл цэцэглэх бөгөөд цэцгийн хүйс маш жижигхэн, жимс интор мэт их, нэгэн зүйл жимс);
  • далайн дал мод у р г а м а л (янз хялгаст модонд адил, навч ишний үзүүрт хуниастан ургана, ишинд хялгас арьс байхгүй);
  • далайн дун мод у р г а м а л (янз нарстай адил, туулайн бөөр мэт болоод арай жижиг, гурван уулзар бүхий үртэй нэгэн зүйл мод);
  • далайн цагаан ногоо у р г а м а л (далайд ургана; өнгө хөхөвтөрхөн, навч өргөн бөгөөд урт, идшинд хэрэглэдэг);
  • далайн саргай цэцэг у р г а м а л (мөнх ногоон бутархаг модонд ургадаг, хөх буюу цагаан өнгийн цэцэг);
  • далайн ван з у р х а й (нарны аймгийн найм дахь гараг, энгийн нүдэнд үл үзэгдэнэ).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-29 16:46:23
    • Б. Билигсайхан: 2015-04-13 00:47:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх