гүү

адуу, луус, чихтэй, тахь зэргийн гурваас дээш настай эм хүйстэй нь; гүүний унага;

  • гүү барих (айраг хийхээр унага уяж гүүгээ саах);
  • гүү тавих (саахаа больж унагыг сул тавих);
  • гүү саах (а. гүүг ивэлгэн сааж сүүг авах; б. чулуу зэргийн юм сөөлжүүлэн шидэж барьж авах наадам);
  • гүүний зэл (унага уях зэл);
  • гүүний сацал (гүү барсан өдөр сүүнээс сацаж өргөх ёсон);
  • гүүний сацлын судар (гүүний сацал хийх үест унших судар);
  • гүүний саам (гүүнээс саасан сүү);
  • гүүний хөх у р г а м а л нохойн хуухтай адил зэллэн ургана, жижигхэн гуагийн адил болоод хоёр үзүүрт шуумгай үүтэй ногоо.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-28 06:25:44
    • П.Оргил: 2015-04-13 00:45:06

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх