үндэстэн - төрлийн үгс
|
ЗӨРЧИД |
манж угсаатан; зөрчид аймаг, зөрчид хүн |
|
МАНЖ I |
|
|
МОНГОЛ ᠮᠣᠩᠭᠣᠯ monggol |
Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай. Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг Хятадад байгуулсан байна. Юан гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон. Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг.
|
|
НАНХИАД |
Хятадын Хань үндэстэн. Монголын Нууц Товчоонд гардагчлан Монголчууд Хятадуудыг ийн нэрийддэг ажээ. |
|
ТУНГУС |
Алтай язгуурын нэгэн хэлний аймаг. Монголчуудын Хамниган хэмээн нэрлэдэг орчин үеийн Эвэнк үндэстнийг Оросууд тэргүүтэй Барууныхан Тунгус гэж нэрийддэг байжээ. |
|
ХАЛИМАГ I ᠬᠠᠯᠢᠮᠠᠭ qalimag |
ОХУ-ын Халимаг Республикт (Бүгд Найрамдах Улс) амьдрах Монгол язгуурын хүн ам. Ихэнх нь Дөрвөд болон Торгууд гаралтай, Тарвагатайн хөндийгөөс 17-р зууны үед Ижил мөрөн өөд нүүжээ. |
|
ӨВӨР МОНГОЛ ᠥᠪᠥᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ oeboer monggol |
(өөрөөр: Өвөрлөгч) БНХАУ-ын ӨМӨЗО-нд голчлон суух Монголчуудыг ийн нэрийднэ. |

