үйл үг - төрлийн үгс


АВАХ
ᠠᠪᠬᠤ
abqu
  1. юмыг өөрийн болгох; би авья; ажил авах; эхнэр авах. (гэрлэх); хүүхэд авах (үрчлэх); түрүү авах (наадамд морь түрүүлэх); тарга авах (мал таргалах); үг авах (а. дуулгартай байх; б. үг алдуулах);

  2. зэрэгцэх; хам нөхцөл үйл үгтэй нийлэн авахын утга гарна; *завдаж авах; алдсан юмаа олж авах; мэдэхгүй юмаа мэдэж авах; сурч авах; худалдах авах; булаан авах; эзлэн авах;

  3. зэрэгцэх нөхцөл үйл үгтэй нийлэн, тавтай удаан гүйцэтгэх байдлыг үзүүлнэ; тэнд очоод хэвтэж авлаа;

  4. урьдчилах нөхцөл үйл үгтэй нийлэн, нэгэнтээ үйлдэн турших гэсэн санааг гаргана; цохиод авах; уншаад авах;

  5. биенд ямар нэг согог суух; нуруугаа авах; зоогоо авах;

  6. бус үгтэй нийлэн ямар нэг бодол төрхийг үзүүлнэ; ажиг авах; сэжиг авах; хар авах; санаа авах;

  7. зарим хувцас хэрэглэлийг тайлах; малгай авах; бээлий авах;

  8. биенээс салгах; үс авах; хумс авах; эмээл авах;

  9. гарахын тийн ялгалт үгтэй нийлэн, эхлэхийн утга илэрхийлнэ; өглөөнөөс аваад орой болтол хичээллэв;

  10. авах аргагүй (а. хэрэггүй, дэмий; б. авах бололцоогүй);

  11. авах танаггүй (авах хэрэглэх аргагүй, хэрэгцээгүй, дэмий; авах танаггүй туранхай мал; өмссөн хувцас нь авах танаггүй болжээ);

  12. авч орхих (а. тогтворгүй ааштай хүний нэгэн суурин дээр сайн муу зан хольцон гаргах авч орхисон зантай амьтан шүү; б. юмны дотроос хэрэгтэй, хэрэггүйг үзэж ялгах);

  13. ам авах (зөвшөөрсөн, хүлээсэн үг гаргуулах, дахин няцахгүй гэж ягштал хэлүүлэх);

  14. ам хэл авах (батлах үг гаргуулах);

  15. амь авах (а. амийг аврах; б. амийг таслах);

  16. анир авах (амьтан бусдын чимээг сэрэх, чимээ авах ч гэнэ);

  17. газар авах (лавшрах, өвчин ужиж хүндрэх);

  18. гэрэл авах (гэрэл үзүүлэхийг цээрлэх зүйлд осолдож гэрэл үзүүлэх);

  19. зураг авах (гэрэл зургаар дүрсийг гаргах);

  20. зүлд авах (анд хамт явсан буюу замд тохиолдсон хүмүүс, алсан тураг ангийн махнаас оногдох хувь хүртэлцэх);

  21. зүрх авах (урьд ихэд айснаас болж хожим бэрхшээх болох);

  22. идэш авах (хүйтний улиралд идэхэд бэлтгэж мал нядлах);

  23. идээ авах (сүүн шимээр хүнс идээ боловсруулан хураах);

  24. нойр авах (дутсан нойрыг нөхөж ханатал унтах);

  25. ус авах (а. усны аюулд учирч тохиолдох; б. ус зөөж авчрах; в. эмчлэх буюу шинжлэх зорилгоор ямар нэгэн эрхтэнд тогтсон усыг гаргах; нугасын ус авах; уушигны ус авах);

  26. салхи авах (а. салхи цохихыг цээрлэх зүйл. салхинд үлээгдэх, салхинд цохигдох, хөлс сэвэх ч гэнэ; б. ан амьтан салхиар үнэр авах);

  27. өл авах (идэш хоолны зүйлийг зөвхөн идэж цадах);

  28. үнэр авах (ан амьтан салхины дээд талаас ирсэн бусдын үнэрийг сэрэх);

  29. хайр авах (бусдад дотнологдон хайрлагдахад хүрэх);

  30. хал авах (бусдын хэлсэн зөвлөсөн үг сургамжид атгаг санах);

  31. хулгай авах (хулгайд алдах, хулгайчийн гарт орох);

  32. хүлээн авах (а. зочид гийчдийг хүндэтгэн зориуд учирч танилцах; б. дуу, авиа, нэвтрүүлэг, дохио зэргийг хүлээн авагчаар сонсох);

  33. хүч авах (а. тарга авах; б. бусдын хүчинд шүтэх; в. чадал эрч нь нэмэгдэх);

  34. хэл авах (бусдаас хариу үг чимээ лавлан мэдэх);

  35. чийг авах (юм нойтон мэт болох);

  36. шан авах, шагнал авах (хийсэн бүтээсэн үйл ажлы нь үнэлэн бодож олгосон шагнал хүртэх);

  37. ширээ авах (үйлчилгээний газраас тусгай ширээнд бэлтгэсэн идэш уушийн зүйлийг худалдан авч хэрэглэх);

  38. төл авах (малын төл бойжуулах);

  39. ургац авах (хадлан тариалан хураах);

  40. арга хэмжээ авах (а. зэмлэл хүлээлгэх; б. шаардлагат асуудлыг шийдвэрлэх);

  41. зээл авах (эд мөнгө хожим төлөхөөр урьдчилан хэрэглэх);

  42. цох авах (тоглож, цохон дээр няслах);

  43. шав авах (тоглож бугуй дээр хоёр хуруугаар шавхуурдах);

  44. хар авах (учрыг бүр түр мэдэж хардах);

  45. мэдээ авах (а. бүртгэл дүн тодорхойлолт авах; б. сураг чимээ сонсох);

  46. нэр авах, цол авах, зэрэг авах (тусгайлан оноосон нэр, зэрэг, цолтой болох).

АВДАРЛАХ
ᠠᠪᠳᠠᠷᠠᠯᠠᠬᠤ
abdaralaqu
  1. юм хумыг авдар дотор агуулах
  2. з ү й р л э с э н эд хөрөнгийг хуримтлуулж хураах; тэднийх хөрөнгөө авдарласан айл.
АВЗААЛАХ
ᠠᠪᠵᠠᠭᠠᠯᠠᠬᠤ
abjagalaqu

оморхог, хөөрхөг, элдэв зан ааль гаргах.

АВЦАЛДУУЛАХ
ᠠᠪᠤᠴᠠᠯᠳᠠᠭᠤᠯᠬᠤ
abuchaldagulqu

1.авцалдахын үйлдүүлэх хэв. 2.хооронд нь нийлүүлэх

АВЦАХ
ᠠᠪᠤᠴᠠᠬᠤ
abuchaqu

нийлэх, тохирох, ойртох; ажил онол нь авцах.

АДУУЛАХ II
ᠠᠳᠤᠭᠤᠯᠬᠤ
adugulqu

адахын үйлдүүлэх хэв.

АЛАВЦАХ
ᠠᠯᠠᠪᠴᠠᠬᠤ
alabchaqu

тэвэг, бөмбөг мэтийг хөлөөр дэгдүүлж өшиглөх.

АЛРИХ
ᠠᠯᠤᠷᠢᠬᠤ
aluriqu

өвс ногоо гишгэгдэх, эсвэл салхины аясыг даган налж унах, налрах ч гэнэ.

АРЧИХ
ᠠᠷᠴᠢᠬᠤ
archiqu

1. арчуур мэтээр шүргүүлэн үрж арилгах, зүлгэх, цэвэрлэх,; ширээний тоосыг арчив; гараа угаагаад арчуурт арчив; 2. тариаланд хольцон ургасан зэрлэгийн зүйлийг арчуур гэдэг зэвсгээр тасчин арилгах; арчих самбар(бичсэн бичгийг арчиж арилгаад дахин бичихэд болохоор тохируулан үйлдсэн нэгэн зүйл самбар).

АРЧЛАХ
ᠠᠷᠠᠴᠢᠯᠠᠬᠤ
arachilaqu

1. харгалзан хамгаалах буюу дэмжин тэнхрүүлэх; тарьсан цэцгийг мөндрөөсс арчлав; ядарсан малыг арчлан тэнхрүүлэв; 2. хайрлан гамнах; улсын хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлан арчлах хэрэгтэй.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив