эрхтэн - төрлийн үгс


АЛ II
ᠠᠯᠠ
ala
  1. хүний салтаа;
  2. өмдний салтаа;
  3. я р и а хүний бэлэг эрхтэн.
АЮУЛХАЙ
ᠠᠤᠯᠢᠬᠠᠢ
ayuliqai

өвчүүний хоёр урт сүврэг ясны хооронд аймхай мөгөөрсний тус газар; аюулхай дээр бараагнах.

БАГАЛЗУУР
ᠪᠠᠭᠠᠯᠵᠤᠷ
bagaljur

амны хөндийг улаан хоолойтой холбох суваг төвөнгийн орчин газар;

  • хоолой багалзуур х о р ш.;

  • багалзуурыг шахах (багалзуурын тус газраас атган цухалдуулах).

ДАЛ
ᠳᠠᠯᠤ
dalu

гол нурууны хоёр талд байх яс.

alt text

alt text

ЗАСАА
ᠵᠠᠰᠠᠭ᠎ᠠ
jasag-a

хүн амьтны им; бухын засаа; хурганы засаа; төмс ч гэдэг.

НАХАЙ


доод уруулын дорхи хонхор

НОЙР II


амьтны гэдэсний хажуугаар наалдаж байдаг булчирхай мэт гонзгой юм.

САРТГАР


хамрын нүх их; сартгар хамартай.

САРХАЙХ


сархгар болох, сартайх; хамар нь сархайх.

УМДАГ


  1. хэвлийн доод этгээдэд байх овгор газар; умдаг яс (мөн тэнд байх яс): 2. зассан малын хуухны орчин газар, хуухнаг.

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив