шувуу - төрлийн үгс


АЛ III
ᠠᠯ
al

ал сүүл а м ь т а н нэгэн зүйл галуу, хээрийн галуунаас том, өрөвлөг цайвалзам цагаан, нисвэл өндөр халина, суувал ханхгар болно, алхах нь сүрхий.

АЛАГ
ᠠᠯᠠᠭ
alag
  1. хоёроос доошгүй өнгө холилдсон нь; хар алаг (хар цагаан холилдсон өнгөтэй; алаг морь; хээр алаг морь;
  2. жигд биш, тэгш биш, янз янз; аяганы алгаас адууны алаг нь дээр х у у ч;
    • алаг булаг (а. алагтай адил; б. зүйл зүйлийн өнгө зүс хэсэг хэсэг холилдсон);
    • алаг мах (өөх мах алагласан);
    • алаг нүд (яруу найрагт нүдийг магтсан);
    • алаг онд орох (малын зарим нь тарган, зарим нь туранхайгаар хүйтэн улирлыг туулах);
    • алаг ургасан тариа (зарим газар сайн, зарим газар муу ургасан тариа);
    • алаг тариалан (зүйл зүйлийн тариаланг зурвас зурвасаар зэрэгцүүлэн тарьсан тариалан);
    • алаг үзэх (дээр дор, дотно гадпын ялгаамжаатай үзэх);
    • алаг цоог (хааяа хааяа, энд тэнд, хэсэг; хадланг алаг цооггүй нийтээрээ хадав);
    • алаг мэлхий өрөх (шагаагаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд, шоо орхиж, түүний нүхийн дагуу авах, төлөх зэргээр наадна);
    • алаг ар а м ь т а н (бялзуухайн нэр; нүдний цэцгий хар, зажуур шар, толгой, хүзүү, ар жигүүр цөм гялалзсан хүрэн өнгөтэй);
    • алаг барс а м ь т а н (толгой цагаан, сүүл улаан, барсын бидэртэй, уянгалуу дуутай нэгэн зүйл араатан);
    • алаг болжмор а м ь т а н (хар буюу хар бидэртэй, цагаан чандар холилдон ургагасан болжмор);
    • алаг бүслүүр а м ь т а н (хямарлаг хяруулын өөр нэр);
    • алаг галуу а м ь т а н (галууны нам, чандар алагчин, Африк, Ази, Европод бий);
    • алаг дунгар а м ь т а н (хушууны үзүүр матигар, хумс нь харцгайнхтай адил нэгэн зүйл бялзуухай, заримдаа бялзуухайг барьдаг);
    • алаг марьяа (нэгэн зүйл өвчин, хүний нүүр гарт гарна, цагаан алаг сорви үлдэнэ);
    • алаг нохой а м ь т а н (нэгэн зүйл алаг шувуу);
    • алаг нугас а м ь т а н (нугасны нам, бие алаг, манай оронд үгүй);
    • алаг хэрээ а м ь т а н (бие хар, хүзүүнийхээ дор гархи мэт цагаан чандартай);
    • алаг хуухар а м ь т а н (өнгө алаг нэгэн зүйл шувуу);
    • алаг хяруул а м ь т а н (гургуулын нам, толгой, жигүүр, сүүл хар, бидэр шар, арын чандар улаан цагаан хольцолдон ургасан, зажуурын чандар толгойг өнгөрөн ургасан нэг зүйл шувуу);
    • алаг толгой а м ь т а н (толгойнхоо хойтод цагаантай, өрөвлөгийн нь дунд хар сэвхтэй шувуу);
    • алаг ураацай а м ь т а н (таван зүйл өнгө бүрдсэн нэгэн зүйл хараацай);
    • алаг цонтуул а м ь т а н (бие хүзүү алаг нэгэн зүйл цонтуул шувуу);
    • алаг нүдэн цэцэг у р г а м а л (олон наст, өвсөрхөг ургамлын нэг зүйл; эмнэлэг, гоёл чимэглэлд хэрэглэдэг, зэрлэг таримал хоёр зүйл бий);
    • алаг тахь а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу);
    • алаг хулан а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу);
    • алаг шоргоолж а м ь т а н (цээж бөгс хар, дунд бие шаравтар, нэгэн зүйл шоргоолж).
АЛСУУН
ᠠᠯᠰᠤᠨ
alsun

алсуун тас а м ь т а н толгойдоо шар чандартай, хар цагаан алаг шувуу, махы нь идэж болно.

АЛТГАНА II
ᠠᠯᠲᠠᠭᠠᠨ᠎ᠠ
altagan-a

а м ь т а н бие цох шар өнгөтэй нэг зүйл хараацай

АНГААХАЙ
ᠠᠩᠭᠠᠬᠠᠢ
anggaqai

шувууны өндөгнөөс сая дэлбэрсэн зулзага.

АРАА II
ᠠᠷ᠎ᠠ
ar-a

араа тоть а м ь т а н Америк тивийн халуун орны тоть, өвөггүй, өнгө улаан, хөх, ногоон холимог, өд гоо, махы нь иддэг.

АРИАН
ᠠᠷᠢᠠᠨ
ariyan

ууль шувууны нэгэн зүйл.

АХУУНА
ᠠᠬᠤᠤᠨ᠎ᠠ
aquun-a

а м ь т а н цэнгэг уст нуур цөөрөмд өндөглөдөг, загасан идэштэй, арьс нь үслэг ангийн эд таваарт орж ашиглагддаг нэг зүйл шувуу.

АШИД
ᠠᠱᠢᠳᠠ
ashida

эдүгээ төдийхний биш үүрд гэх санаа; ашдын хэрэг; ашдын тус; ашдын нөхөр;

  • ашид бялзуухай а м ь т а н (хаварч бялзуухай).
БАЯРТ
ᠪᠠᠠᠷᠲᠤ
bayartu

баяр бүхий; баярт мэдээ авлаа;

  • баярт мод у р г а м а л (навч царсны адил болоод уртхан, дотор этгээд улбар шар, ноолуур мэт үстэй, үр бяцхан, модны их нь хэд хэдэн тэвэр хүрдэг нэг зүйл мод);

  • баярт шаазгай а м ь т а н (хушуу хар, жигүүр алаг, сүүл хар болоод үзүүрийн хоёр чандар цох цагаан, үүний салаалан ургасан нь шаазгайтай адил нэг зүйл шувуу).


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив