чанар муу - төрлийн үгс


ГӨМС
ᠭᠥᠮᠢᠰ
goemis

юмны зохих бололцох хэм барагт үл хүрэлцэх буюу дутуу мөчид чамлалтай болох; үйлдсэн бүтээсэн нь хэврэг гөмс; утга санаа нь мөчид гөмс; гүйцэх хүрэлцэхгүй дутмаг гөмс.

САРУЙХ


саруй болох, муруйх.

САРХИАГ I


  1. энхэл тунхал болсон хотгор гүдгэр газар; уулын бэлийн сархиаг; саахалт айлын хонь нь сархиагаа дагаад билчиж байна (дуу);
  2. олон тооны уранхай. цоорхойтой; бууны сумаар сархиаг болгожээ.
САРХИНАГ


  1. хивдэг амьтны дөрвөн хэлтэст ходоодны нэг бөгөөд хоёр дахь удаагаа боловсорсон идээ хоол үүнд орно; сайн сархинаг (дотроо иржгэр хээ мэт юмтай); сархинаг (дотроо хуудас мэт салбантай);
  2. шилжсэн олон цоорхой, нүх сүв болсон; сархинаг болтол нь буудаж орхисон байв; зөгийн сархинаг (зөгийн үүр).
ХАРИУ II
ᠬᠠᠷᠢᠭᠤ
qarigu

сариу, хэлтгий, хазгай, хөнтөргөн.

ХАРИУГҮЙ
ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠦᠭᠡᠢ
qarigu uegei
  1. асуусан хэлсний хариулалгүй;
  2. өгсөн хүргэсэн юмны ор хариулалгүй;
  3. хүчин чадвар маш дорой, өөдгүй; миний бие хариугүй байна; хариугүй туранхай.

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив