хөгжмийн зэмсэг - төрлийн үгс


ТӨР
ᠲᠥᠷᠦ
toerue
  1. улсын засаг; засаг төр хорш.; ардын төр; төр барих; төр булаах; хувьсгалт төр; төр-түмэн үлныхоо төлөө байх ёстой; төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй, төр төмөр нүүртэй зүйр;
  2. улс; улс төр хорш.; улс төрийн байдал; төрийн бодлого; төрийн хэрэг; төрийн байгууллага; төрийн тэмцэл; улс төр-эдийн засаг; улс төрийн нам; төрийн зүтгэлтэн; төрийн далбаа (улсын далбаа); төрийн дуулал (улсын дуулал); төрийн ятга (язгуур этгээд өргөн, үзүүрийн этгээд шувтан долоон чавхдастай хөгжмийн зэмсэг); төрийн хатан, төрийн авхай хуучирсан (төрийн жүн вангийн охин)
  3. ёс, хууль цааз; ёс төр хорш; төр эрхийн асуудал; төр төмбөгөр, ёс ёмбогор зүйр; төр ёстой (тогтоосон ёс хуультай); хурим төр (хурим хийх дүрэм ёс)
  4. нэр сүр, алдар; нэр төр хорш.; хөдөлмөр бол нэр төрийн хэрэг мөн; нэр төрийн хойноос хөөцөлдөх
ХОРГО
ᠬᠣᠷᠭᠤ
qorgu

юм хум агуулах сав; хувцас хунар хийх хорго; шувуу хулгана зэрэг амътныг хорих хорго; зул гэрлийг нөмөрлөх хорго; хоргон бишгүүр (бүдүүн охор хонгионд таван нүх гарган хийсэн үлээж дуугаргадаг хөгжмиин зэмсэг).

ЦАН I


гуулиар иргүүл түвшин дотоод хөндий нимгэн хийж хоёр хэлтсийг хавсран цохиж дуугаргах хөгжмийн зэвсэг; цан цохих, цан хавирах

ШАНЗ I
ᠱᠠᠨᠵᠠ
shanja

гурван чавхдастай бөгөөд нэг гараар чавхдасыг дарж нөгөөгөөр цохьдог чавхдаст хөгжмийн зэвсэг, хайрцгийн хоёр талыг могойн арьсаар царлана, шудрага ч гэдэг.

ЯТГА
ᠠᠲᠤᠭ᠎ᠠ
yatug-a

олон чавхдсанд тэвх тулж хөгжимддөг хөгжмийн зэмсэг; ятгаар хөгжимдөх; ятга цохих ятга шаазгай амьтан (ой тайгад оршдог, улаан шар толгойтой, хушуу хар, дарлавч нь цэнхэр хөх бөгөөд цагаан бидэртэй, өвөлждөг нэгэн зүйл шувуу, ургамлын үндэс ба жимс шавж зэрэг зүйл иднэ.)


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив