АЛХ II
ᠠᠯᠤᠬᠠ
aluq-a
|
алхан хээ хоёр алх зөрүүлэн тавьсан мэт нэг зүйл хээ; дан алх; давхар алх.
|
|
|
БАД I
ᠪᠠᠳ
bad
|
нэгэн зүйл хээ зураг; бад хээтэй торго; бадтай цөгц.
|
|
|
БАДАР II
ᠪᠠᠳᠠᠷᠠ
badar-a
|
бадар хээ бадар цэцэгтэй төстэй нэгэн зүйл хээ зураг.
|
|
|
БАДМА
ᠪᠠᠳᠮᠠ
badm-a
|
нэгэн зүйлийн хээ зураг;
бадма лянхуа у р г а м а л (балчиг шаварт усанд ургадаг маш гоёмсог сайхан цэцэг; цагаан бадма лянхуа; ягаан бадма лянхуа);
бадма хорхой а м ь т а н (амьтны цус сорон амьдардаг нэг зүйл хорхой; цэнгэг усанд байдаг түүнийг эмнэлэгт хүний цус соруулахад хэрэглэнэ.)
|
|
|
ЛАНЗ
|
- энэтхэгийн нэгэн зүйл үсэг;ланз үсэг;2. нэгэн зүйлийн үсэг мэт хээ; ланз хээ.
|
|
|
ХААН
ᠬᠠᠭᠠᠨ
qagan
|
- феодализмын үед үе улиран залгамжилж улс, аймгийн эрхийг эзэрхэгч эзэн; хаан эзэн хорш; хаан төр; хаан засаг; хааныг аргадахаар хаалгачий нь аргад зүйр; хааны алба халаатай, эзний алба ээлжтэй зүйр; хаан ширээ (хааны төрийн суудал); хаан ширээнд суух (хаан суух); хаан суух (хааны хойчийг залгамжлах); хаан хүү, хаан хөвгүүн (хааны ор залгамжлуулахаар нэр цохолсон хөвгүүн);
- эзэн; хар гэртээ хаан, бор гэртээ богд зүйр; хааны буруйвч (нэгэн зүйл хээ.); хаан авлах (өвөл авлах.)
|
|
|
ХЭЭ I
|
- юм хумыг чимэглэн гоёмсоглож зурах, будах, сийлэх мэтээр зориуд гаргасан угалз цэцгийн зүйл: хээ угалз, хээ хуар хорш.; торгоны хээ; цэцэг хээ; пүүсэн хээ; хээ гаргах (торго зэрэг эд бараанд ар угалз нэхэх ба эд юманд будах, цоолборлох тових хөөх зэргээр угалз чимэг хийх); 2. юмны цэвэр үзэегэлэнтэй, үзвэл маш дур хурмээрий нь; хээ гуа хор ш.; хээ сайхан хээ гуа нь тохирсон эд.
|
|
|