хэмжээ - төрлийн үгс
|
АЛД I ᠠᠯᠳᠠ alda |
хоёр гарыг хөндлөн сунгаж нэгэнтээ хэмнэсэн хэм; нэг алд нь 1 метр 60 сантимертай тэнцэнэ; таван алд уурга; алды нь аваад дэлмий нь з ү й р; алд дэлэм (бүтэн хагас алд 2 метр 40 сантиметртай тэнцэнэ). |
|
АР III ᠠᠷ ar |
талбайн хэмжээ, 100 дөрвөлжин метртэй тэнцэнэ. |
|
АРИЛАМ ᠠᠷᠢᠯᠤᠮ arilum |
нэг хормыг буюу нэг секундийг нэг тэрбум хуваасны нэг. |
|
БАДАН I ᠪᠠᠳᠤᠨ badun |
х у у ч и р с а н багтаамжийн хэмжээ; арван их дүү хэмжээтэй юм. |
|
БАРАГ II ᠪᠠᠷᠤᠭ barug |
газрын хэмжээ нэгэн үрийг арав хуваасны нэг. |
|
БАРИМ ᠪᠠᠷᠢᠮᠠ barim-a |
уртын барагцаалсан хэмжээ, урт юмыг гарын царвуугаар нэг удаа атгаж авсныг нэг барим гэнэ. |
|
ОН II ᠣᠨ on |
он тусам х у у ч и р с а н газрын хол ойрын хэмжээ, харвалга хүрэм газар, дээш өргөн харвасан сумны хүрэм газар;
|
|
ХУВИАР II ᠬᠤᠪᠢᠠᠷᠢ qubiyari |
тариалан хадлангийн газрын талбайн хэмжээний нэр, нэг зуун үр буюу гучин зургаан мянган дөрвөлжин алд газар; нэг хувиар газар тариа тарьсан. |
