хэлц үг - төрлийн үгс
|
БАЯН ХОДООД |
хамгийн сүүлийн, уралдааны хамгийн сүүлд ирэхийг ийн хошигнон хэлнэ. Жишээ нь: “Адуучин Борын навсаан улаан баян ходоод болсон доо.” (Г.Дамба, “Наадмын сонин”); |
|
ГЭДЭС ГҮЗЭЭГЭЭ ЧИРЭХ |
жирэмсэн болох, жишээ нь: “Амидралын зах амсаж чадалгүй гэдэс гүзээгээ чирчих бий гэж айх юм гээд ам хамхилгүй урсгаж гарлаа.” (Ж.Дашзэгвэ, “Хилэнцэт шөнө”) |
|
НҮДНИЙ ХОР ГАРГАХ |
унтах, түр зуур унтах, богино цагаар унтах, жишээ нь:“Арван хүүхэдтэй, долоо хоногийн таван өдөр ни адууны тосонд боорцог чанадаг энэ өвгөн арван зургаан цаг газар доор нүүрс малтчихаад Улаанбаатарын амаржих газар хүндрэлтэй төрсөн охиноо эргэх гэж нүдний хор гаргах завгүй яваа юм шүү гэдгийг ни бас тайлбарлах байсан гэв.” (Ж.Лхагва), |
|
СЭТГЭЛ ЦӨЛШИХ |
сэтгэл эзгүйрэх, хоосрох, бодож санах юмгүй болох,“Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шалдар горьдол мэтээс ангижирч сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс” |
|
СЭТГЭЛ ӨНЧРӨХ |
сэтгэл санаа эзгүйрэх, уйтгарлах, “Аав, ээж мини болсон нутаг даа. Хайрханы нөмрөөс холдох гэхлээр сэтгэл өнчрөх юм шиг санагдаад болдоггүй юм. Өгөлгүй яахав. Илүү шоглохгүй шүү.” (Б.Ганбат, “Мөсөн чихэр”) |
|
ХУЛГАЙ НҮД |
нууцаар, сэмээр, сэмхэн, “Бид хоёр айраг ууж суухдаа түүний хөдөлгөөн бүрийг аяганыхаа ирмэг дээгүүр хулгайн нүдээр дагуулан харж суулаа.” Б.Догмид, “Томоогүй нас” |
