хуучин үг - төрлийн үгс


АЛИРХАЙ
ᠠᠯᠢᠷᠬᠠᠢ
alirqai

налархай, налсан байдал, хэвтээ байдал, голдуу ногоо, ургамал дээр ийн хэлнэ. жишээ нь: “Өглөө нь хэвтэрийн хэвээр ногооны алирхай орхин хоёул дөрөө харшуулан хатируулахад үүлний хормойг нар сөхөж, ногооны үнэ анхилсан салхи Дагиймаагийн зангидсан алчуурын хоёр үзүүрээр тоглох мэт дэрвүүлнэ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”

ХЭЭМСҮҮ


сэжигч, сэжигч ажигч, “Харин сүрхий сэжигч хээмсүү, бохир идээнээс цэрвэх тул доовтрынд ирэх хүн ааруул өрөм бяслагаа аль болохоор цэвэр хүүдийд хийнэ.” Д.Пүрэвдорж, “Азархал”


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив