хугацаа - төрлийн үгс


САЯ II


өнгөрөөд удаагүй; сая ирэв; сая танилцаж байгаа хүн; саянаас уншиж сурч байгаа хүн; сая тугаар (тун саяхан).

САЯВТАР


саяхан, төдий л удаагүй; саявтар хотод ирсэн хүн; саявтар бороо орсон болол той газар.

САЯДАА


ойрдоо, мөддөө.

САЯХАН


сая, саявтар, өнгөрөөд удаагүй; тун саяхан энд байсан; саяхны хэрэг шүү.

СЕКУНД


  1. минутыг 60 хуваасны нэгтэй тэнцүү цагийн хэм;
  2. градусыг 360 хуваасны нэгтэй тэнцүү өнцгийн хэмжүүр.
ХАНШ II
ᠬᠠᠩᠱᠢ
qangshi

ханш нээх сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын хаврын дунджийг заах үе, нарны зурхайн дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив