физик - төрлийн үгс


ОГТОРГУЙ
ᠣᠭᠲᠠᠷᠭᠤᠢ
ogtargui

Хорвоогын бүх юм огторгуйгаас үүсдэг эргээд огторгуйд шингэдэг. ОГТОРГУЙ бол ОГТ ОР ҮГҮЙ юм. Лам нар огт ор үгүйг хоосон чанар хэмээдэг бол шинжлэх ухаанд вакум гэж хэлдэг байна. Бүх юм байгаа боловч ямар ч илрэлгүй төлөв alt text

САЦРАГ


цацраг; сацраг туяа.

ХАЛУУН
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ
qalagun
  1. бодисын хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын хөдлөхөд бий болох илч; халуун хүйтэн хорш; зуны халуун; гадна халуун байна; халуун намар /намар эрт, зуны эцэс/; халуун ус /а. халуун ус; б. бие угаах халуун хүйтэн ус бүхий нийтийн үйлчилгээний газар/; халуун өвчин, халуун хижиг /биеийн халуун үлэмж болох халдварт өвчин/; халууны эм /халуун дарах эм/; бага халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, зуны нар буцах үес/; их халуун /Дорно зүгийн зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэгийн нэр, зуны нар буцсанаас хойших үе/; халуун эгэх /сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэгний нэр, нарны зурайн ёсны зургадугар сарын хорьдын үе, нар буцах ч гэнэ/; халуун ханз /гал түлэх зуухан ханз/; халуун сав /хийсэн юмны халууныг удаан хугацаагаар барьж чадах сав/; аагим халуун /зуны маш халуун/; халууны хэмнүүр, халууны шил /халууны хэмжээг үзэх хэрэгсэл/; халуун эм /эмийн зүйлийн доторхи амч чанар халууны нь/; халуун тогоо /а. дотор талын гол хөндийд нүүрс хийж халуун, нарийн хоол чанах төмөрлөг хэрэгсэл; б. мөн ус буцалгах тийм хэрэгсэл/; халуун оргих /а. нар ба гал зэргийн ээлт онц халуун болох; б. хүний бие, өвчнөөр халуун болон эчих зэргээр халуун нь хэтийдэж зовуурьтай болох/; халуун аршаан /газраас ундран гарах халуун ус/; халуун булаг /халуун аршаан/; халуун зэвсэг /хутга шөвөш биш, буу сумны зүйл/;
  2. амтны хурц бөгөөд гашуувтар, хэл ам дарвигнасан, халуу оргих мэт болох нь; халуун амт /поваарь, чинжүү, хуйжуу, гаа зэрэг юмны халуу оргих мэт аагт амт/; халуун өвс ургамал /энхэл тунхал газар хэсэг хэсгээр ургадаг, өнгө шар, амт гашуувтар нэг зүйл өвс/;
  3. шилжсэн чин, үнэн, голын, дотно, найз; халуун зүрхний угаас /чин зүрхний угаас/; халуун нөхөр /дотно итгэлт нөхөр/; халуун амь /жинхэнэ гэр бүлийн дотор, өөрсөд хоорондоо; гэрийн дотор зургаан халуун амь/; халуун зуур /өөр хоорондоо, дотроо, садан төрлийн дунд, улс аймаг дотроо; харь газар үгээ бэхэл, халуун зуураа эвээ бэхэл зүйр/;
  4. ичмээр, зовнимооор, зэвүүн хэцүү; таних хүний нүүр халуун /таних учир хэцүү, зэвүүн/; халуун нүүр /улаан нүүр, яг нүүрээрээ/; халуун сэрэг /эхэн дээр нь, шинэ дээр нь, тэр даруйд нь/; ямааны мах халуун дээрээ /алив явдлын шинэ сэрэг дээр/; халуун чулуу долоох шилжсэн /хашир үзэх, бэрхийг өнгөрүүлэх/.
ЭНЕРГИ
ᠡᠨᠤᠷᠭᠢ
enurgi

материйн үндсэн чанаруудын нэг бөгөөд түүний хөдөлгөөний хэмжээ, ажил бүтээх чадвар, эрчим, хүчин; механик энерги (механик хөдөлгөөний эрчим хүчин); дулааны энерги (атом, молекул электрон зэрэг хэсгүүдийн замбараагүй хөдөлгөөнөөс үүсэх эрчим хүчин); цахилгаан энерги (цахилгаан цэнэгүүдийн харилцан үйлчлэл, хөдөлгөөнөөс үүсэх эрчим хүчин); атомын энерги (протон нейтрон зэрэг цөмийн хэсгүүдийн харилцан үйлчлэлээс үүсэх эрчим хүчин).


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив