ундаа - төрлийн үгс


АЙРАГ
ᠠᠢᠢᠷᠠᠭ
aiirag

голдуу сүүг хөрөнгөлөн исгэсэн унд; гүүний айраг үхрийн айраг; (үүнийг нэрж монгол архи гаргана);

  • айргийн эмнэлэг(айргаар эмчлэх газар);

  • шар айраг (арвайг нэрж гаргах бага охьтой унд);

  • айргийн тав(уралдаанд түрүүлэн давхиж ирсэн таван морь).

АРЗ
ᠠᠷᠠᠵᠠ
araja

шимийн архийг дахин нэрж гаргасан архи.

АРХИ
ᠠᠷᠢᠬᠢ
ariqi

согтуурах унд, охьтой унд;

  • архи дарс х о р ш.; архинаас гарах; архинд орох; улаан архи; хар архи; нэрмэлийн архи; архи нэрэх;
  • архины үйлдвэр (архи боловсруулах газар);
  • архины лүү (а. архи агуулах, бургасаар сүлжиж хийсэн нэгэн зүйл сав; б. архинд хэтэрхий шуналтай хүн).

Архи

ДАРС I
ᠳᠠᠷᠠᠰᠤ
darasu

их төлөв усан үзмээр хийх архи; улаан дарс; шар дарс; үзмийн дарс;

  • архи дарс х о р ш;
  • дарсан чулуу (дарсны хүчлээс авсан калийн давс);
САРХАД


архины өөр нэр; архи нэртэй; ариун чанартай, сархад нэртэй, сайхан бэлэгтэй (ерөөл); сархад савнаасаа бусдыг дийлнэ Х у у ч.

ХАРЗ
ᠬᠠᠷᠵᠠ
qarja

хүчин хүйтэн үл хөлдөх ус; морио харзнаас услав; * харз хэрэм (хөрс цайгаа-гүй хэрэм)

ШАРЗ
ᠱᠢᠷᠠᠵᠠ
shiraja

арз архийг нэрж гаргасан архи.


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив