улс - төрлийн үгс


ДУНДАД УЛС
ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠃ ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠯᠤᠰ
dumdadu ulus = qitad ulus

Хятад Улс.

1912 онд Хятадын Нанхиад үндэстэн Дайчин гүрний төрийг унагаж Үндэстний Намын бүгд найрамдах улсыг байгуулаад "Жунхуа Миньзу" хэмээн нэрийдсэнийг Бэйжингийн Монголчууд "Дундад Иргэн Улс" хэмээн орчуулж байжээ. Тэр үеэс хойш Монголчууд Хятадыг ийн нэрийдэх нь бий.

Дундад гэдэг үгийг Нанхиадууд өөрсдийн улсыг иргэншлийн төв хэмээн сэтгэж өгсөн аж. Одоо ч БНХАУ-ын хятад нэрэнд Дундад гэсэн үг байгаа бөгөөд Өвөр Монголчууд, Солонгосууд, Япончууд мөн ийн нэрийднэ.

ТАЙВАНЬ


  • БНХАУ-ийн зүүн урд орших арлын нэр
  • Тайваний арал дээрх улсыг ийн нэрийдэх нь бий. 1949 оны Хятадын Иргэний Дайнд Хятадын Чан Кайши тэргүүтэй Үндэстний Нам (харах: гамин) Хятадын коммунистуудад ялагдан Тайваний аралруу зугтжээ. Гэсэн хэдий ч өөрсдийн улсыг эх газар дахь Наньжин хотод нийслэлтэй Хятад, Монгол, Туваг хамаарсан Дундад Иргэн Улс (харах: Дундад Улс) хэмээсээр байжээ. Сүүлийн үед Дэмократик Нам тургүүтэй Ногоон Эвсэл арал дээрх Тайбэйд нийслэлтэй Тайвань Улс байгуулах санал гаргаад байгаа ч Үндэстний Нам болон ХКН эсэргүүцсээр байгаа юм.

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив