уламжлал - төрлийн үгс
|
БӨХ I ᠪᠥᠬᠡ boeqe |
бөх гарах (бөх барилдахаар зэхэж засуулч дээр хүрч ирэх); бөх гоцлох (өрсөлдөж барилдах учраагүй хүнийг хий давсанд тооцох; бас гоц мөргөх, хий мөргөх, хийлэх ч гэнэ); бөх давах (эсэргүүцэл бөхөө дийлж унагаах); бөх засах (засуулч хариуцсан бөхөө дагаж барилдуулах); бөх тавих (засуулч дээр ирсэн бөхөө барилдуулахаар явуулах); бөх цоллох (бөхийн нэр цол дуудаж сонсгох); бөх шавах (бөхийн барилдах үед өөрөө хоёр гуян дээрээ алгадах); бөхийн ам (угтуул бөхтэй барилдахаар ногдсон бөх; амын бөх, амандаа унасан бөх аягүй); бөх амлах (a. цолтой бөх, барилдах хүнээ нэр зааж авах; б. бөхийн нэр цол зэргийг барилдахын өмнө өндөр дуугаар дуудаж нийтэд сонсгох); бөхийн бай (барилдаж давсан бөхөд олгох шагнал); бөхийн даваа (а. барилдах удаа үе; анхдугаар даваа; нэгийн даваа; долоогийн даваа; б. дийлж давсан); бөхийн засуул(ч) (бөхийг сургах хүн); бөхийн мэх (барилдахдаа хэрэглэх арга ов); бөхийн оноо (хэн хэнтэй барилдахыг зааж хийсэн данс); бөхийн цол (дансны зэргээр бодож тусгайлан олгосон цол: начин, заан, арслан, аврага). |
|
САЦАЛ |
цацал. |
|
ХАС III ᠬᠠᠰ qas |
дөрвөн үзүүрий нь тэгш өнцгөөр нугалсан тоонолж хэлбэртэй зураг; хас тэмдэг; хас тамга. |
