мэрэгч - төрлийн үгс
|
БӨЖИН ᠪᠦᠵᠦᠩ buejueng |
туулайн сая төрсөн зулзага. |
|
ГАНЬС I ᠭᠠᠨᠢᠰᠤ ganisu |
доргоны зулзага. |
|
МӨНДӨЛ ᠮᠦᠨᠳᠤᠯ muendul |
тарвага, бозлогийн зулзага; тарваганы мөндөл. |
|
ТУУЛАЙ ᠲᠠᠤᠯᠠᠢ taulai |
амьтан мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг, төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтан; туулайн арьс ; туулайн хирээр нумаа тат, тугалын хирээр зэлээ тат зүйр; молтогчин туулай амьтан (нэг төрлийн туулай); туулай жил (Дорно зүгийн зурхайн ёсны арван хоёр жилийн дөрөвдүгээр туулай эзэлсэн жил); туулайн бөөр ургамал (хальс нимгэн бөгөөд улаавтархан, цөм шар, хальсыг хуулж иддэг нэгэн зүйл жимс); туулайн тагнай ургамал (саргай цэцгийн язгуурт багтах, олон наст өвслөг ургамал, цагаан шаравтар цэцэгтэй, цэцгийн дэлбээ цоморлог нь 5-6 хэлтэстэй,эмнэлэгт хэрэглэнэ). |
|
ХАНЬС ᠬᠠᠨᠢᠰᠤ qanisu |
доргоны зулзага. |
|
ХОТОЛЬ ᠬᠣᠲᠣᠯᠠ qotola |
хоёр настай эр тарвага, бозлог. |
|
ХУЛГАНА ᠬᠤᠯᠠᠭᠠᠨᠠ qulagan-a |
а м ь т а н 1. шишнүүхэй оготнын язгуурт багтдаг, уртлаг хушуутэй, сүл нарийн нэг зүйл мэрэгч амьтан; хулганын занга; хулганы хавх; хулганы орд (хулганы орших нүх); мэхээрийн хулгана амьтан (хулганын намын нэгэн зүйл жижигхэн хулгана, сүүл маш богино, мэхээр хурааж нөөцлөн иддэг); атаахай хулгана амьтан (хорт шавжийг устгадаг нэгэн зүйл ашигтай хулгана, биеийн урт нь есөн сантиметр хүрнэ); морин хулгана амьтан (хулганын намын нэгэн зүйл том хулгана); хулгана яр (а. хүний биед гарах нэг зүйл хорт яр өвчин; б. адуунд дамжин халдварлах анх хүзүүний орчмоос эхлэн гарч үрэвсэн хордуулах нэгэн зүйл яр өвчин); хулганын тос ургамал (хээрийн ногоо, ишгүй, ганц навчтай, амт тогтуусны адил, голын ойр шугуйд ургана, дарж иднэ); 2. сарны зурхайн ёсны жил, сар, өдөр цэг ээлжлэн эзлэх арван хоёр эрхтний нэгийн нэр, хулгана жил, морин цаг; усан хулгана болох (маш их хөлрөх, маш их норох).
|
