мод - төрлийн үгс


АЙСМАЛИЙ
ᠠᠢᠢᠰᠮᠠᠯᠢ
aiismali

у р г а м а л өндөр гуалиг бөгөөд өргөслөг, улаан цэцэгтэй нэг зүйл модны нэр.

БАГТАР
ᠪᠠᠭᠲᠠᠷ
bagtar

у р г а м а л өндөр нь хэд хэдэн алд, навч гүйлсний навчнаас бяцхан бөгөөд нимгэн, өнгө ногоовторхон, будахад хэрэглэж болдог, цэцэг шар, үр нь хэрээний нүд адил нэгэн зүйл мод.

БАД II
ᠪᠠᠳ
bad

у р г а м а л бад мод Энэтхэг оронд ургадаг бөгөөд нэг үндэснээс мөчирлөн гарч, мөчрүүд нь бүдүүрэн бүдүүрсээр биеэ даахгүй болж газар хүрээд дахин үндэслэн, тэндээсээ дахин мөчирлөн, мөчир нь дахин үндэслэх зэргээр нүүж ургах том мод.

БАРМАЙ
ᠪᠠᠷᠮᠠᠢ
barmai

у р г а м а л мод, өндөргүй боловч маш бүдүүн, навч гилгэр, жимс дүн гуагийн адил том, хальсанд үү, бүлхэн сондуу бий.

БАРУР
ᠪᠠᠷᠤᠷ᠎ᠠ
barur-a

у р г а м а л ус шороо тохирсон дулаан газар ургадаг мод; үр нь мөхлөг, амт эхүүн, дотроо хар хальстай тослог идээтэй эмэнд хэрэглэнэ;

  • барурын цэцэг у р г а м а л (иш навч нягт, цэцэг улаан хүрэн хоёр зүйл бий; үр бяцхан, хусын үртэй адил гуравдугаар дөрөвдүрээр сард цэцэглэнэ; аятай үнэртэй).
БАЦАС
ᠪᠠᠴᠠᠰᠤ
bachasu

у р г а м а л хайлс модны адил дүрстэй нэгэн зүйл мод.

БАЯРТ
ᠪᠠᠠᠷᠲᠤ
bayartu

баяр бүхий; баярт мэдээ авлаа;

  • баярт мод у р г а м а л (навч царсны адил болоод уртхан, дотор этгээд улбар шар, ноолуур мэт үстэй, үр бяцхан, модны их нь хэд хэдэн тэвэр хүрдэг нэг зүйл мод);

  • баярт шаазгай а м ь т а н (хушуу хар, жигүүр алаг, сүүл хар болоод үзүүрийн хоёр чандар цох цагаан, үүний салаалан ургасан нь шаазгайтай адил нэг зүйл шувуу).

БИДЭРЛЭГ
ᠪᠢᠳᠡᠷᠯᠢᠭ
biderlig

бидэрлэг мод у р г а м а л Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хай Нан аралд ургадаг; судал нь барсын адил бидэртэй нэг зүйл мод.

БИДҮҮ
ᠪᠢᠳᠦ
bidue

бүдүү мод у р г а м а л навч дөжир, навчин дээр нь юм зурж болно.

БОРОЛЗГОНО
ᠪᠣᠷᠤᠯᠵᠤᠭᠠᠨ᠎ᠠ
boruljugan-a

у р г а м а л хатангир газрын голын захаар ургана; иш нарийн, салаа үлэмж, ноорсон дурстай, шар цэцэгтэй, зарим газар ороогуур ороолгуу ч гэнэ; тогооны шүүр хийдэг мод.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив