малын зүс - төрлийн үгс


БОРОГЧ
ᠪᠣᠷᠤᠭᠴᠢ
borugchi

эм малын бор зүстэйг; борогч гүү.

МАНХАН


морины чилбэн цагаан зүстэй; манхан цагаан морь; манхан үхэр (бие хар, толгой цагаан эсхүл бие цагаан толгой хар зүстэй үхэр)

МАНХАР


халзнаас өргөн, толгой нүд ам орчим цагаан үс ургасан нь; манхар үхэр; манхар халзан

ХУА I
ᠬᠤᠸᠠ
quwa
  1. цайвар улаан буюу бүдэх шаравтар өнгө; хуа улаан; хуа хонд;
  2. малын зүс, цайвар улаавтар өнгө; хуа зээрд морь; хуа улаан үхэр.

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив