мал - төрлийн үгс


БОТГО
ᠪᠣᠲᠤᠭᠤ
botugu

тэмээний нэг настай төл, ботготой ингэ.

ИШИГ
ᠢᠰᠢᠭᠡ
isige

ямааны нэг жил болоогүй төл; ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх хууч.

САЙВАР
ᠰᠠᠢᠢᠪᠤᠷ
saiibur

адууны жороотой адил боловч бага алгуурхан явах явдал; сайвар морь. alt text

ТУГАЛ
ᠲᠤᠭᠤᠯ
tugul

үнээ, заан, хандгай зэрэг адгуусны төл; туян цагаан таягаа тулж, тугал олон одон сүргээ туув (шүлэг); тугалын зэл; тугалын хашаа; тугалын арьс; тугал улаан болох (хүүхдийн бие зун наранд ихэд шарагдах).

УНАГА (Н)
ᠤᠨᠠᠭ᠎ᠠ
unag-a
  1. адуу, хулан, тахь зэргийн амьтны нэг настай төл; унагатай гүү; унаган жороо (төрөлх жороо); унага орхих, унага хаях (гүү cap гүйцээгүй унагалах); унага хөндөлсөх (гүүний хэвэл дэх унага бэхжих); хүн болох багаасаа, хөлөг болок унаганаасаа зүйр;
  2. ш и л ж с э н язгуурын, угийн; унаган дэл (унаган цагаас эхлэн аваагүй дэл); унаган морь (өөрийн адуунд төрсөн морь); унаган албат х у у ч и р с а н (язгуурын жинхэнэ албат); унаган боол х у у ч и р с а н (Чин улсын үед нэгэн үе болсон боолыг ийнхүү нэрлэж байжээ); унаган түрүү у р г а м а л (хайлс модны нахиатай адил болоод усанд хөвж ургадаг нэг зүйл өвс); унаганы түрүү у р г а м а л (замагтай адил бодоод усанд хөвж ургадаг нэг зүйл өвс); унаганы шийр у р г а м а л (хээр талд ургадаг, шар цэцэгтэй, навч морины туурайтай төстэй ургамал, эмнэлэгт хэрэглэнэ). alt text
ХАРАГЧ
ᠬᠠᠷᠠᠭᠴᠢ
qaragchi

эм хар; харагч гүү; харагч үнээ.

ХАРАГЧИН I
ᠬᠠᠷᠠᠭᠴᠢᠨ
qaragchin

эмэгчин хар, эм хар; харагчин гахай.

ХАРИУЛАХ III
ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠬᠤ
qarigulqu
  1. малыг бэлчээн харгалзан сахиж байх; хонь хариулах; сүрэг хариулах;
  2. бусдын байдлыг хянаж ажиглах; хүний нүд хариулах; багшийн нүдийг хариулж байгаад номы нь авчихсан.
ХУРГА
ᠬᠤᠷᠠᠭ᠎ᠠ
qurag-a
  1. төрөөд нэг жил болоогүй, хонины төл; хундан цагаан хурга; хурга хариулах; хурганы арьс; хурганы уут (билчээрт төрсөн хургыг агуулах сав); 2. хурганы арьсаар хийсэн эд юм; хурган малгай; хурган дотор; хурган дээл; хурган мэхээр ургамал (мэхээрийн нэг зүйл, маш жижиг, амт сайн); хурган мөөг (талын цагаан мөөгний нэг зүйл, маш жижиг, амт үнэр маш сайхан); хурган үзэм (гүнбэрэм буюу зүзэм); хурган бантан (нарийлан багсарч хийсэн гурилтай хоол); хурган чих ургамал (навч бургасны навчтай адил болоод охор, хээр ургадаг нэгэн зүйл ургамал); хурган шарилж ургамал (30-50 сантиметр өндөр ургадаг нэг зүйл шарилж, ногоон байхад нь бог мал сайн иднэ, адуу үл иднэ, зарим газар хурган тэрэлж ч гэнэ); хурган засаа ургамал (40-50 сантиметр өндөр ургадаг, навч өдлөг бөгөөд бор шаргал өнгөтэй, өндөг хэлбэртэй цоморлогтой, олон наст өвслөг ургамал); хурган шаваг ургамал (шавгийн нэгэн зүйл).

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив