зэвсэг - төрлийн үгс
|
АЛАНГИР II ᠠᠯᠠᠩᠭᠢᠷ alanggir |
тосон харгай модоор хийсэн элэггүй нум. |
|
АРМАА ᠠᠷᠮᠠ arm-a |
баруун монголд том жад сэлэм мэт зэвсгийг ийнхүү нэрлэнэ. |
|
ЗАНГУУ III ᠵᠠᠩᠭᠤ janggu |
баавгай, мангис зэргийг агнахад хэрэглэдэг нэгэн зүйл зэвсэг; баавгайн зангуу. |
|
ЗЭВ I ᠵᠡᠪᠡ jebe |
байлдах гөрөөлөхөд хэрэглэх хоёр талдаа иртэй зэвсгийн нэр; сумны зэв, мөс зэв х о р ш.. |
