зурхай - төрлийн үгс


АДАГ II
ᠠᠳᠠᠭ
adag

адаг чуулган з у р х а й тэгэрийн умардад орших эхэн чуулган, зүүн цааз баригч хоёр ордын хооронд оршдог гурван одны орд, газрын дундад өргөргийн орон нутагт зун, намар, өвөл сайн үзэгддэг

АДИСТИТ II
ᠠᠳᠢᠰᠲᠢᠳ
adistid

адистит тавцан з у р х а й арслангийн ордын гурван одны нэр

АНУУРАД
ᠠᠨᠤᠷᠠᠳ
anurad

з у р х а й хэлэнцийн ордын дөрвөн одны нэр.

АРДИР
ᠠᠷᠳᠢᠷ
ardir

з у р х а й тэнгэрийн түвшний цагиргийн шадар бүхий Хамтдахын ордын гялбалзсан гурван од.

АШУУВАНИ
ᠠᠱᠤᠸᠠᠨᠢ
ashuwani

з у р х а й Шийдмийн ордын гурван одны нэр.

АЮУЛ III
ᠠᠤᠯ
ayul

з у р х а й Ангариг гаригийн хоёр дагуулын дотоод талын одны нэр.

БАРС
ᠪᠠᠷᠰ
bars
  1. а м ь т а н муурын адил бидэртсэн эрээн арьстай, сүүн тэжээлт том араатан
  2. сарны зурхайн ёсны арван хоёр жилийн гуравдугаар жилийн нэр; барс жил;
  3. мөн зурхайн ёсны жил бүрийн хаврын тэргүүн сарын нэр; барс сар;
  4. мөн зурхайн ёсны өглөөний 3-5 хүртэлх цагийн нэр; барс цаг.
БӨХӨН II
ᠪᠥᠬᠥᠩ
boeqoeng

сарын зурхайн долоон одны долдугаар; бөхөн од

МЭГ
ᠮᠢᠭ
mig

з у р х а й сарны зурхайн ёсны хорин найман одны нэгийн нэр.

ХАНШ II
ᠬᠠᠩᠱᠢ
qangshi

ханш нээх сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын хаврын дунджийг заах үе, нарны зурхайн дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно.


Creative Commons License
©2009-2014 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив