жимс - төрлийн үгс


АЙРАГЛАГ
ᠠᠢᠢᠷᠠᠭᠯᠢᠭ
aiiraglig

айраглаг жимс ойд ургадаг, иш, модны нь мөчир навч ягцуу нягт, хонгорцоглосон жимс, амт хүчтэй.

АЛГАЛАГ
ᠠᠯᠭᠠᠯᠢᠭ
algalig

алгалаг жимс у р г а м а л хос алд илүү өндөр модонд ургадаг алга шиг том жимс, амт сайхан.

АЛИМ
ᠠᠯᠢᠮ᠎ᠠ
alim-a

ургамал шар буюу улаавтархан өнгөтэй, хүчтэйвтэр, амттайхан бөөрөнхий жимс; алимын мөхлөг (алимын дотор байх тарианы мөхлөг шиг болоод зажлахад шарчигнах үр); алимны мод (цагаан буюу улаан цэцэгтэй, алим ургадаг нэг зүйл мод).

alt text

АЛИРС
ᠠᠯᠢᠷᠰᠤ
alirsu

у р г а м а л голцуу шугуйд ургах, намхан харгил бутны жимс, жимсний өнгө улаан, навч мөнх ногоон бөгөөд хальслаг зузаан, идэж болдог, эмэнд ордог.

АЛМАРАД
ᠠᠯᠮᠤᠷᠠᠳ
almurad

у р г а м а л нэг буюу олон наст ороонго ургамлын төрөл; шаравтар улаан өнгөтэй, идэхэд хүүрэг бөгөөд амттайхан, гонзгойвтор хэлбэртэй махлаг жимс.

БУРАМЛАГ
ᠪᠤᠷᠠᠮᠯᠢᠭ
buramlig

у р г а м а л хэлбэр жүржийн адил, гуа мэт нэг зүйл жимс.

СОГООЛИН


у р га м а л шаравтархан өнгөтэй. хурууны өндөг мэт том нэгэн зүйл жимс.

ХАСАРВААНЬ
ᠬᠠᠰᠠᠷᠪᠠᠨᠢ
qasarbani

у р г а м а л халуун орны, амттай жимстэй, нүхэрхэг навчтай мод мөн жимс.

ШААГУУ
ᠱᠡᠭᠦ
shegue

у р г а м а л модны иш цэх бөгөөд гүйлс мэт, жимсний өнгө байдал аламрадтай адил, амт хурц хүчтэйхэн нэгэн зүйл жимс.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив