ХАНА (Н)
ᠬᠠᠨᠠ
qan-a
|
- гэрийн туургаар босгон барих тор мод; арван таван толгойтой хана; дөрвөн ханатай гэр; ханын ёроолд төрж, хадны ёроолд үхэх зүйр; ханын ам /ханын нийлэлдэх уулзар/; ханын нүд /дэлгэсэн ханын дөрвөлжин нүхнүүд/; ханын толгой унины бөгсийг тавьж тогтоох жижиг ацнууд/; ханын үдээр /ханыг товчлон үдэх бэхлээс/; ханын үдээс /ханыг үдээрээр үдсэн нь/; ханын шийр /ханын газарт тулж тогтох доод этгээд/; ханын сонин /хана туурганд хадах жижиг сонин бичиг/; ханан хээ /ханын нүд мэт дөрвөлжин нэг зүйл хээ/; ханын цаг /хананд хадах том цаг/; ханан хад /эгц өндөр хад/;
- барилгын туурга; байшингийн хана;
- барилгыг шавардахад шаврыг тогтоохын тул туурганд барьж хадах сараалж; хана хадах.
- сур, шагаа харвахад өрөх өндөр өрөг; хана харвах;
- шувууны жигүүрийн эхний сод өдний дараа ургасан өд; хана өд.
|