багаж - төрлийн үгс
|
ААШЛУУР ᠠᠭᠠᠰᠢᠯᠤᠤᠷ agasiluur |
өрөм, тос, тараг мэтийг нухах, хорших зэвсэг. |
|
ХАРУУЛ II ᠬᠠᠷᠤᠭᠤᠯ qarugul |
модыг харуулдан засах багаж: харуулын тархи (харуулын төмөр, чих, шаантгаас бусад бүхэл бие); харуулын төмөр (харуулын ирт төмөр); харуулын ул (харуулын тархины доод этгээд, ир цухуйх хавтгай газар); харуулын чих (харуулын барих хөндлөн мод); харуулын шаантаг (харуулын төмрийг тогтоох шахуур). |
|
ХАРЬ II ᠬᠠᠷᠢ qari |
усан дотроос юм утган шүүрдэж авах торон шүүр. |
|
ХАСУУР ᠬᠠᠰᠤᠭᠤᠷ qasugur |
төмөр дархлахад хэрэглэх, хасч таслах багаж. |
|
ХОВХИ ᠬᠣᠪᠢᠬᠢ qobiqi |
юмыг матруулан хуйлах, хонхойлгон ухах зэргээр нэг талыг хотгор болгосон багаж; ховхиор засах; ховхи харуул |
|
ХОВХИДОХ ᠬᠣᠪᠢᠬᠢᠳᠠᠬᠤ qobiqidaqu |
ховхиор засах. |
|
ХОВХИДУУЛАХ ᠬᠣᠪᠢᠬᠢᠳᠠᠭᠤᠯᠬᠤ qobiqidagulqu |
ховхидохын үйлдүүлэх хэв |
|
ХОВХИЛ ᠬᠣᠪᠬᠢᠯ qobqil |
суваг мэт ухагдсан нарийн хонхор зам; замын ховхил |
