ТАГТАА
ᠲᠠᠭᠲᠠᠭᠠ
tagtag-a
|
амьтан өнгө хөх цэнхэр буюу цайвар, том хөеөтэй шувуу, тагтаа махчин шувуу биш, тагтааны өндөг энх тайвны тагтаа (энх тайвны билэг тэмдэг.)

|
|
|
ТАГНУУЛ
|
- тусгай зорилгоор ямар нэгэн юмыг нууц аргаар мэдэх, мэдээлэх явдал, 2. цэргийн ба улсын нууцыг олж мэдэн өөр улсад уламжлан мэдүүлэх гэмт явдал, тагнуул хийх, тагнуул тавих, тагнуул явуулах, 3. тагнуулч, нэг тагнуул явж байгаад баригдаж гэнэ.
|
|
|
ТАРИА, ТАРИАН
ᠲᠠᠷᠢᠠ᠂ᠲᠠᠷᠢᠠᠨ
tariy-a,tariyan
|
- тарьж ургуулах амуу будааны нийтийн нэр, тариа тарих, тарианы газар (тариа тарих газар), тарианы талбай (тариа тарьсан газар), тариа хураах цаг (тариа гүйцэд боловсрох хугацаа), тариа тэгшдэх (тариа цөм түрүүтэх), тариа хадах (тариаг хадуураар хадаж унагаах), тариа цайлгах (тариаг иш, ааг, хальснаас салгах), тарианы ааг, хивэг (тарианы хальс), тариа авах (тариа хураах), тариа алдах (тариа авч чадахгүй болох), 2. зүүтэй шүршүүлээр арьс махны завсар ба булчин эсвэл судсанд хийх эмийн зүйл, тарилга ч гэдэг, тариа хийх, амь тариа (зүрхний тариа.)

|
|
|
ТАРВАГА, ТАРВАГАН
|
амьтан өвөл ичдэг, нэг зүйл мэрэгч амьтан, тарвага агнах, тарваганы арьс, тарваган тахал (хүн ба мэрэгчинд тохиолдох цочмог халдварт тахал өвчин, тарваган тахлыг эсэргүүцэх станц), тарваган шийр (а. ургамал нийлмэл цэцгийн язгуурын олон наст ургамал, эмнэлэгт хэрэглэнэ, б. мөнхүү ургамлаар хийсэн эм.)
|
|
|
ТАНТАН
|
нус цэр хаях сав, хогийн тантан.
|
|
|
ТАНК
|
хүчтэй зэвсэг бүхий бөгөөд гинжин дугуйтай хуягтай машин, танкийн цуваа, хүнд танк, танкийн хороо.

|
|
|
ТАМХИ, ТАМХИН
ᠲᠠᠮᠠᠬᠢ
tamaqi
|
- у р г а м а л өнгө ногоон, навч том нэгэн зүйл өвс, тамхи тарих, тамхи хатаах, 2. мөнхүү ургамлыг хатааж хэмхчин боловсруулаад, татах үнэрлэхэд бэлэн болгосныг, ороодог тамхи, хатуу хайрцагтай тамхи, улаан тамхи, шар тамхи, дүнсэн тамхи, тамхины хүүдий, тамхины навч, тамхины хор, хар тамхи (а.
ургамал намуу цэцгийн төрөл, урт бөгөөд том навчтай, шар буюу улаан цэцэгтэй ургамал, б. мөн ургамлыг гүйцэд боловсроогүй байхад огтолж шүүсийг нь авч хатаасныг), хамрын тамхи (үнэрлэхэд зориулж хийсэн нанги тамхи), тамхинд орох (тамхины утааг сорох буюу хамрын тамхийг үнэрлэсээр түүнд сэтгэлгүй шунахай болох), тамхинаас гарах (тамхинд дуртай болсон хүн түүнийг татахгүй болох).

|
|
|
ТАЛБАР
|
- талбай, сургууль боловсруулах уудам газар, буудлагын талбар, сурын талбар, онгоц буух талбар, 2. хот суурин дахь барилга бариагүй, тэгш уудам газар, тал тал тийшээ гудамж гарна, Улаанбаатар хот дахь Сүхбаатарын талбар, 3. тариалангийн талбай, тариалангийн талбар.
|
|
|
ТАКСИ
|
хөлсний тэрэг, такси дуудах, таксины буудал.

|
|
|
ТАЛХ I
|
гурилаар жигнэж хийх идээ, талх тариа хорш, хар талх, цагаан талх, талх зүсэх, талхны газар, талхны дэлгүүр, талхны хөрөнгө, талх барих (талх хийх).

|
|
|