Сүхболд тэмдэглэсэн үгс Rss


НОХОЙ
ᠨᠣᠬᠠᠢ
noqai
  1. хөхөөр тэжээгч араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан; хотны нохой; өлөгчин нохой; нохойн гөлөг; нохойн байр; гөрөөч нохой (анч нохой); хоточ нохой (хотоо манах сэргийлэхдээ үнэхээр сайн нохой); анч нохой (ан амьтанг барихдаа сурамгай, гөрөөч нохой); золбин нохой (эзэнгүй нохой); нохой тавих (а. ан амьтан бариулахаар нохой тухирч явуулах; б. хулгайчийг илрүүлэн олохоор хайгуулч нохойг явуулах); нохой тухирах (нохойг ямар нэгэн зүйлд зориуд чиглүүлэн тавих);
  2. шилжсэн зальтай, мэхтэй, муу санаатай, хэцүү, төвөгтэй; нохой хүн (заль мэх ихтэй); нохой явдал болох (бэрхшээлтэй үйл явдал тохиолдох); нохой хэрэг (хэцүү хэрэг); нохой зан (муу зан);
  3. сарны зурхайн арван нэг дахь жил, цаг; нохой жил; нохой нүцгэн (огт юу ч үгүй хоосон нүцгэн; гахай явган, нохой нүцгэн хорш.); нохой гахайдаа хүрэх (хоёр хүн хоорондоо эвдрэлцэж муу муухайгаа дуудалцах); нохойн дуу ойртох (ямар нэгэн үйл явдал дуусах, төгсөхдөө маш ойр болох); нохойн толгойг ширээ дээр тавивч шороо дээр (муу юмыг дээш татавч доошоо); нохойн гэдсэнд шар тос тогтохгүй (муу юманд сайн юм үл тохирох); нохой хамартаа тулбал усч (амин дээрээ тулахаар аргы нь олдог); нохой хараацай амьтан (хөгц бялзуухай); нохой мич амьтан (мичний нэгэн зүйл); нохойн ялаа амьтан (нохойн биед төрсөн ялаа); нохойн галуу амьтан (халуу мэргэн гэдэг шувууны улаан хушуутай алаг хүзүүтэй нь); нохой шогшор амьтан (нүд улаан, жигүүр урт, модны батганыг барьж иддэг нэгэн зүйл шувуу); нохойн өтөг амьтан (өвөл модны хонгилд орших бяцхан өтөг); нохой бөөс амьтан (цус сорогч үсэрдэг жижигхэн хорхой); нохойн далан хальс ургамал (голын ойр ургадаг, алаг дүрстэй, цайвар улаавтархан өнгийн цэцэгтэй нэгэн зүйлийн модорхог ургамал); нохой хуш ургамал (богино болоод салаа үлэмж, самар ургахгүй хуш мод); нохойн хуух ургамал (зэллэж ургадаг, бяцхан гуатай төстэй, түүхийдээ ногоон, боловсрохдоо хурц улаан өнгөтэй бөгөөд зөөлөн хүүрэг нэгэн зүйл ургамал); нохойн хушуу ургамал (голын эрэг, ойн захаар ургадаг бутархаг ургамал, мөчир ба ишиндээ өргөстэй, том ягаан цэцэгтэй, үр жимс нь витамин ихтэй, чийг бамын өвчинд хэрэглэнэ); нохойн зангуу ургамал (тарианы газар, замын хажуу газраар ургадаг, үр нь тостой бөгөөд түүгээр маажин хийнэ, навч ба үндэс нь шар, ногоон будагтай, зангуу нь малын арьс үсэнд шигдэнэ); нохойн шээрэн ургамал (нохойн шийрийн нэг зүйл ургамал); нохойн хэл ургамал (уруул цэцгийн язгуурын олон наст ургамал, ягаавтар цэцэгтэй); нохойн шийр ургамал (говь цөл газар ургадаг сөөг ургамал, шүүслэг гонзгой навчтай, навчийг мал амтархаж иднэ); нохойн хоншоор ургамал (зэрлэг тэргүүлэгч цэцэг); Тэнгэрийн гурван нохой зурхай (гурван марал).

alt text

ОЛИФ

маажин, маалингын тос

маалингын тос

САМЖ
ᠰᠠᠮᠵᠠ
samja

а м ь т а н өнгө шаравтар, сүүл охор төрөлхийн тавтиргүй шогч, бяцхан бич.

alt text

СОРВИ

шарх, түүхий зэргийн эдгэрсний дараа арьсан дээр үлдэх царам, ором. шархны сорви, сорви аних, сорви гарах, сорви тогтох

alt text

БЭЭЛИЙ
ᠪᠡᠭᠡᠯᠡᠢ
begelei

гарын хамгаалал хувцас; бээлий хийх; нэхий бээлий; бээлийн чинээ (нялх, бага; бээлийн чинээ хүүхэд).

alt text

ОЙМС
ᠣᠢᠢᠮᠤᠰᠤ
oiimusu

хөлд гутлын дотуур өмсөх хувцасны зүйл; даавуу оймс; торгон оймс; эсгий оймс; оймс цоолдох (оймсны цоорсон элэгдсэн газрыг нөхөх); оймсны хараа (оймсны тусгай эмжээр, бас оймсны гутлын түрийгээс дээш гарсан хэсэг); оймс элээх (юм үзэж өнгөрүүлэх; чамайг бодвол би хэдэн оймс илүү элээсэн хүн).

alt text

ГУТАЛ
ᠭᠤᠲᠤᠯ
gutul

хөлд оймсны гадуур өмсөх түрийтэй хувцас; гутал өмсөх; гутлаа тайлах; эсгий гутал; савхин гутал; монгол гутал, гутлын ул; гутлын өсгий; гутлын боом (зулаг түрий хоёрын уулзвар); гутлын хавчаар (зулаг түрий хоёрын завсар хавчуулсан юм); гутлын хэвлүүр (гутал хийхэд хэрэглэх хөлийн хэлбэр бүхий хэлбүүр мод); гутлын зуузай (гутлын өсгийн дотор талд тавих хатуулга); гутлын тэвчээр (зулаг ул хоёрын засвар барьж хавчуулсан юм); гутлын фабрик (гутал шаахайн өнгөрөх тос)

гутал

НИСГЭГЧ

нисэх онгоцны жолооч.

alt text

ОД(ОН)

  1. огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс; одон гараг хорш.; одон бодис зүй (огторгуйн од гаргийн бүтсэн, тогтсон байдал хийгээд түүний хими физикийн чанар чадлын тухай шинжлэх ухаан); од судлал (одон гарагийг судлах ухаан); од судлаач (од судлалд мэргэжсэн хүн); одон орныг судлах оргил (тэнгэрийн байдал, нар, сар, од гарагийг байнга шинжлэн үзэхэд зориулан төхөөрсөн багаж хэрэгсэл бүхий тусгай газар); одны дуран (одны гэрэл хөдлөх); од түгэх (харанхуй болж од үлэмжхэн үзэгдэх); од сийрэх (үүр цайж огторгуйд түгсэн одны зарим нь үзэгдэхгүй болж цөөрөх); од нягт (одон маш үлэмж); од жирэв жирэв болох (гэгээ орж одон сийрэг болох); одон харвах (од унах); од унах (чулуу мэтийн хатуу бодис нэгэн газраас тасарч унан, гүйх хүчиндээ хөндий агаарт хавиран халж гал ноцон гүйж үзэгдэх); од зарах (од унах); одны гэр (одны орших газар);
  2. жинлүүр, чинлүүрийн нуруун дахь жин лангийн тоог заасан тэмдэг; дэнсний од; жингийн од;
  3. торгонд саагаар гаргасан толбо цоохор; одтой торго;
  4. ямар нэгэн юман дахь одон мэт гялалзах, өчүүхэн цэгүүд; чулууны од; ундаргын од;
  5. бууны овоо; од овоо хорш.;
  6. хуучирсан авын үзүүр; авын од;
  7. аз, цог, заль; одтой хүн; од нь онгойжээ; од нь цоорчээ.

шанага долоон од

ЧӨТГӨР
ᠴᠢᠳᠭᠦᠷ
chidguer

шашны мухар сүсгийн үүднээс далдуур хорлох чадалтай гэдэг хий юм; буг чөтгөр, чөтгөр шулам х о р ш.; чөтгөр хорхой, чөтгөр бөөс (бясаа хорхойн өөр нэр): чөтгөрийн гал (хялбар гэрэлтдэг бөгөөд харанхуйд сүүмэлзэн харагддаг химийн махбод; зарим чулуулаг, амьтан, амьтны яс, ургамлын нэхмэл тэргүүтэнд бий, фосфор); чөтгөрийн идээ у р г а м а л (жижиг жижиг цэцгүүдтэй нэг зүйл олон наст ургамал). {chidguer}

alt text


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив