П.Оргил тэмдэглэсэн үгс Rss


БИДҮҮЧ
ᠪᠢᠳᠡᠭᠦᠦᠴᠢ
bidegueuechi

а м ь т а н хоньтой адил бөгөөд хушуу богино, өнгө хар, маш соргог нэгэн зүйл гөрөөс.

БИДҮҮ
ᠪᠢᠳᠦ
bidue

бүдүү мод у р г а м а л навч дөжир, навчин дээр нь юм зурж болно.

БИДЭРЛЭГ
ᠪᠢᠳᠡᠷᠯᠢᠭ
biderlig

бидэрлэг мод у р г а м а л Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хай Нан аралд ургадаг; судал нь барсын адил бидэртэй нэг зүйл мод.

БИВЛИН
ᠪᠢᠪᠢᠯᠢᠩ
bibiling

у р г а м а л халуун чанарын ургамлын нэг зүйл үр, хэлбэр гонзгойлст урт, амт халуун бөгөөд эхүүн, эмнэлэг хоол хүнсний зүйлд хэрэглэдэг;

  • за бивлин (бивлингийн нэгэн зүйл, монгол оронд ургадаг).
БИВААН
ᠪᠢᠸᠠᠩ
biwang

биваан нугас а м ь т а н нугасны төрлийн нэг зүйл.

БИВААЛИГ
ᠪᠢᠸᠠᠯᠢᠭ
biwalig

бийвийн адил болоод дүгрэгхэн иштэй, дөрвөн чихэнд нь чавхдас торгож хуурдах хөгжмийн зэвсэг.

БИАД
ᠪᠢᠠᠳ
biyad

биад биад хийх нялх хүүхдийн гэнэт уйлах дуу.

БЕРИЛЛИ
ᠪᠧᠷᠢᠯᠯᠢ
beerilli

болд шиг хөх саарал өнгөтэй, хатуу хөнгөн металл; янз бүрийн хиймэл металл хийхэд хэрэглэнэ.

БЕРИЛЛ
ᠪᠢᠷᠢᠯᠯ
birill

берилли ба хөнгөн цагаан эслээр бүрэлдсэн шаравтар ногоон өнгөтэй эрдэнэ чулуу.

БЕНТОС
ᠪᠧᠨᠲᠣᠰ
beentos

гүн далайн ёроолын амьтад ба ургамлуудын ерөнхий нэр; бентосын зарим нь далайн ёроолд бэхлэгдэн орших ба зарим нь чөлөөтэйгээр явж чадна.


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив