mikarito тэмдэглэсэн үгс Rss


СӨӨХИЙ
ᠰᠥᠬᠥᠬᠡᠢ
soeqoeqei

элдсэн арьсаар хийсэн бойтог. сөөхий гутал.

СӨӨРГӨЛӨХ

сөрөн явах, сөөргөө явах.

СӨӨМ

нэг хоёрдугаар хоёр хурууг сунгаж хэмжсэн хэмжээ: үзүүр сөөм ч гэдэг. мухар сөөм (хоёрдугаар хурууны үзүүрийг хоёрдугаар үеээр нь нугалж, эрхий хурууг тэнийлгэсний хоорондох хэмжээ).

СӨЛ II

  1. ургамал балчиг газарт бут бутаар ургадаг, олнын адил иштэй, мөнх харганын навчтай адил болоод нарийн, нимгэн навчтай нэгэн зүйл ногоо.
  2. ургамал хадын харгай ургасан газар зэллэж чулуунд наалдан ургадаг, янз байдал дээрхтэй адил болоод богино нам, боролсон үзэмтэй адил үртэй нэгэн зүйл өвс.
СӨГНӨХ

найр хурим хийгээд айраг архийг том саванд хийж тавих. айраг сөгнөх, үүрт сөгнөж үргэлж найрлаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье (ерөөлийн үг).

СӨГДӨХ

  1. сөхрөх, өвдөг дээрээ суух. сөгдөж суух.
  2. шилжсэн маш их ядрах. өнөөдөр сөгдөтлөө ажил хийв.
  3. хуучирсан өвдөг дээрээ сууж хүндлэх, мөргөх. сөгдөн мөргөх.
СОЦИАЛ-ДЕМОКРАТ

  1. анхандаа олон улсын ажилчны хөдөлгөөн дэх улс төрийн чиглэл байсан бөгөөд хожим нь капитализмын түшиг тулгуур болж, ажилчин ангийн хувьсгалт хөдөлгөөний эсрэг жижиг хөрөнгөтний оппортунист урсгал болжээ.
  2. социал-демократ намын гишүүн.
СОХОР
ᠰᠣᠬᠤᠷ
soqur
  1. нүд харахгүй. сохор хүн, таг сохор, сохор үхэрт худаг бүү үзүүл, согтуу хүнд архи бүү үзүүл зүйр.
  2. шилжсэн учир утгыг эс мэдэх, учир нь эс мэдэгдэх. сохор балай, мухар сохор хорш, аль ч учир нь мэдэгдэхгүй мухар сохор юм хэлэв, сохор номин амьтан (шавьж идэгчийн бүлгийн, газар дор амьдрагч, сүүн тэжээлт амьтан).
СОХОЙХ

  1. сохор болох, сохор юм шиг болох.
  2. цөмрөн хонхойж орох. хадаасны тав сохойчихжээ.
  3. гэрлийн бүдэг болох. энэ муу чийдэн сохойгоод юм харагдахгүй байна.
ГЭРЭЛ

орчин ертөнцийг нүдэнд сэрэгдүүлэх сацраг хүч. нарны гэрэл, цонхны гэрэл, галын гэрэл, гэгээ гэрэл, улаан гэрэл, гэрэл сацрах (гэрэл бадран түгэх), гэрэл тусах (ямар нэгэн юмны гэрэл, туяа юманд хүрэх), цахилгаан гэрэл (цахилгаан хүчээр асах гэрэл), гэрэл борлуулах (цахилгаан гэрлийг худалдах), гэрэл авхуулах (гэрэл үзүүлж үл болох юмыг гэрэлд цохиулах), гэрлийн хугарал (тархаж байгаа гэрэл юмаар нэвтрэн гарахдаа хугаран өөрчлөгдөх үзэгдэл), гэрлийн ойлго (тархаж буй гэрэл юманд тусч тулаад буцаж дээш ойх үзэгдэл), гэрлийн хурд (секундэд 300 мянган километр явах хурд), гэрэл дохио (өнгө өнгийн гэрэл асах, мөн гэрлийг унтрааж асаах зэргээр өгөх дохио), рентген гэрэл (тунгалаг бус зүйлд нэвтрэх чадалтай гэрэл, техник эмнэлэг зэрэг зүйлд хэрэглэнэ), гэрэлд харуулах (рентген гэрэлд биеэ харуулах), гэрэл зураг (а. гэрэлд эмзэг чанар бүхий тусгай хальсанд юмны дүрс хэлбэрийг буулгах зүй: б. мөнхүү аргаар буулган авсан зураг), гэрэл зурагч (гэрэл зураг авдаг мэргэжлийн хүн), гэрэл зургийн газар (гэрэл зураг авах ажил эрхлэх байгууллага), гэрэл чимэглэл (цахилгаан чимэглэл)


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив